НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын ипотекийн корпорациас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Дөрөвдүгээр сарын 18-нд болох үйл явдлын тойм:

Тусгаар тогтнолын талбайд иргэн Б.БатдэлгэрҮндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг хуулийн хүрээнд ажлаа хийхийг шаардаж өлсгөлөн зарлана.

6.00 цагт “Тэнгис” кино театрт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Улаанбаатар синема” ХХК-ийн хамтран Гал унтраах дадлага зохион байгуулна. Утас: 88007354

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Бурханы шашны шинэ төвөөс 70 давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох талаар болон бурханы шашны уламжлал, зарим шинэчлэлийн талаар мэдээлнэ.

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын ипотекийн корпорациас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт ШШГЕГ-т УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, ШШГЕГ-ын үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцана.

Төрийн ордонд

10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

12.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button