НИЙГЭМ

БЕГ: Хонхны баярыг сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгоё

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд оюутан сурагчдын төгсөлтийн баяр буюу хонхны баяр болоогүй. Тэгвэл энэ жил хонхны баяр хийхийг их сургуулиуд өөрсдөө дотроо шийдэх юм байна. Харин Боловсролын ерөнхий газраас уриалга гаргасан байна. Уг уриалгад төгсөлтийн үйл ажиллагааг сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгоё гэжээ.

БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА:
-Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрийдлээр аялал зугаалга, нийллэг зохион байгуулахгүй байх
-Төгсөлтийн баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох
-Боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх
-Мэргэжил сонголт, дараагийн шатны сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгох
БАГШ НАР:
-Оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх
-Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
-Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх
-Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодитой үнэлдэг байх
-Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх
-Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах
-Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх
-Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж, хээл хахууль авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх
-Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх
- Хуримтлалын сан үүсгэх гэх мэтээр тэгшитгэж, хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх
-Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахгүй байх
Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах
ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД:
-Багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд материал өгөхгүй байх
-Боловсролын байгууллагын багш, ажилтныг ёс зүйн зөрчилд орох эрсдэл үүсгэхээс сэргийлэхийг бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид, оюутан сурагч та бүхэндээ зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-22 16:51

Энэ нэг соц үеийн коммунист араншин хэзээ дуусах юум болдоо 12 жил чихээ мушигуулж мушигуулж нэг юум төгсөх болоод нэг өдөр анги хамт олноороо анги даасан багш нартайгаа сурагч ахуйн дурсамжаа хува�##�цаж хөгжилдөөд өнгөрүүлэхэд юу нь болохгүй байгаа юум болдоо үхсэн элэнцгийн чинь сурсан мэдсэнээ тайлагнах өдөр вэ тэртэй тэргүй ш�##�г�##�т шүүлэг өгөөд үнэлүүлж дүгнүүлээд тайлангаа тавьчихаж байгаа биз дээ

Back to top button