ДЭЛХИЙЭнтертайнмент

Эмбер Херд хүүхдийн урлагийн хөтөлбөрт 3.5 сая ам.долларын өртэй

Жүжигчин Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хурлын үеэр Эмбер Херд хүүхдийн урлагийн хөтөлбөрт зориулж 250 мянган ам.доллар хандивласан гэж мэдүүлжээ. Гэвч, тус хөтөлбөрийн тэргүүн хэлэхдээ, хандивын мөнгийг Илон Маскаас хүлээн авсан гэж эсрэг мэдүүлэг өгсөн байна.

2016 онд Эмбер Херд Жонни Деппээс салсны дараа “Tesla” компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Илон Масктай болзож байх үеэрээ хандивласан гэж үзжээ.

Үүнээс өмнө нь, Америкийн Иргэний Эрх Чөлөөний Холбоо /American Civil Liberties Union/-ны төлөөлөгч мэдүүлэхдээ, Масктай холбоотой данснаас Хердийн нэрээр 350 мянган ам.долларын хандив хүлээн авсан гэж байсан.

Гэвч, шүүхийн шинэ сонсголын үеэр Америкийн Иргэний Эрх Чөлөөний Холбооны төлөөлөгч Эмбер Хердийг маш их өртэй, санхүүгийн асуудалтай байгаа гэв. Тус холбооны тэргүүн Теренс Догерти шүүх хурал дээр мэдүүлэхдээ, 2016 онд Херд 3.5 сая ам.долларыг тус байгууллагад төлөх учиртай байсан. Гэвч, Херд ердөө нэг сая орчим ам.долларыг өгсөн гэнэ. Санхүүгийн хүндрэлээс болоод үлдсэн мөнгөө өгч чадаагүй аж.

Догертигийн хэлснээр, Херд эхлээд тус байгууллагын данс руу 350 мянган ам.доллар шилжүүлсэн бол дараа нь жүжигчин Жонни Депп түүний нэрийн өмнөөс дахин 100 мянган ам.доллар хандивлажээ.

Хэсэг хугацааны дараа Хердийн нэрийн өмнөөс байгууллагын дансанд дахин 500 мянган ам.доллар орж ирсэн байна. Түүнийг нь тэрбумтан Илон Маск хандивласан гэж Догерти мэдүүлжээ.

Эх сурвалж: Insider

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button