“Кью Эс Си” биш төрийн хардлага гацаасан “Төмөртэй уурхай”

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т “Төмөртэй”, “Төмөр толгой” ордууд хамаардаг. “Төмөртэй” уурхай нь стратегийн орд.
-“КЬЮ ЭС СИ” “ТӨМӨРТЭЙ УУРХАЙ”-ГААС ТОНН ТОННООР ЦӨЛМӨСӨН ҮҮ-
“Кью Эс Си” компанийг уурхайгаас асар өндөр дүнгээр олборлолт хийж байна хэмээн чичилж “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хамт “Төмөртэй уурхай”-г хураасан. “Төмөртэй”-н орд нь 220 сая орчим тонны нөөцтэй. ТЭЗҮ-д тусгагдсанчлан, хамгийн оновчтойгоор эдийн засгийн эргэлтэд оруулах зохист хэмжээгээр, “Төмөртэй” ордын хувьд жилд 7-8 сая тонны ашиглалт хийгдэх учиртай. Харин ашиглалтад орсноос хойш “Кью Эс Си” компани 7-8 сая тонн орчим бүтээгдэхүүн гарган авсан байна. Өөрөөр хэлбэл жилд 1-2 сая тонны олборлолт хийж, эдийн засгийн эргэлтэд оруулсан гэсэн үг. Жилдээ дөнгөн данган 2 сая тонн олборлолт хийгдэж байсан нь тээвэрлэлтийн нөхцөл байдалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш УБТЗ компаниас вагон нийлүүлэлт хийгдээгүй байна.
-“ТӨМӨРТЭЙ УУРХАЙ”-Н ӨРТӨӨНД “КЬЮ ЭС СИ” КОМПАНИ ЮУ ХИЙЖ БҮТЭЭВ-
Эл уурхайд түшиглэж “Кью Эс Си” компани “Төмөртэй өртөө”-г байгуулан ажиллуулж байв. Төр хурааж, хаахаас өмнө гэсэн үг. Төмөртэй өртөөний ачиж буулгалтын терминалын хэсэг дээр:
- Вагон орох дөрвөн замтай
- Гаалийн бүрдүүлэлт хийх цэгтэй /Гаалийн хяналтын бүс бий болгосон бөгөөд экспорт хийхэд саадгүй/
- Вагоны зүтгүүрийн депо засвар
- Өртөөний удирдлага хяналтын цэг
- Ажилчдын орон сууц
- Мотбосын барилга
- Бүрэн гэрэлтүүлэг зэрэг олон бүтээн байгуулалтыг хийжээ.
Эл бүтээн байгуулалтуудыг хийхээс өмнө газар нь намагтай, хөлдүүс ихтэй байжээ. Улмаар чулуу, шороо зэргээр дүүргэлт хийж янзалж байгаад дээрх бүтээн байгуулалтуудыг хийж, 2015 онд дуусгасан байна.
2016 онд эл өртөөг Монголын төмөр зам компанид хүлээлгэж өгсөнөөр өөрсдийн гэсэн суурь бүтэцтэй өртөөтэй болжээ. 2016 оноос хойш эл компани тасралтгүй үйл ажиллагаа явуулж, орлого олдог болсон байна.
-ТӨРИЙН ХАРДЛАГА БА ГАЦСАН ХОЁР САЯ ТОНН БАЯЖМАЛ-
Мэдээж олборлолт явагдаж байж, компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж ирсэн. “Төмөртэй уурхай”-г эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг концессын гэрээний хүрээнд л ажил үүргээ тасалдуулахгүй ийн гүйцэтгэдэг байж.
Сүүлд Английн технологиор төмрийн хүдрийг угаах зорилгоор шинэ шугам ашиглалтад оруулжээ. Цагт 750 тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр ийн ажилладаг байв. Хуурай баяжуулах үйлдвэр ч мөн ажилладаг байв. Гэхдээ Кью Эс Си компанийн үйлдвэрлэсэн 2 сая тонн баяжмал өдгөө гацсан байна.
-ТӨР ГАРАА ДҮРЖ, СТРАТЕГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ЗОГСООЖЭЭ-
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш "ковид-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалан Эрээний боомтоор тээвэрлэлт хийгдэх нь эрс багасчээ. Үүний дараа нэмээд прокурорын байгууллагаас тээвэрлэлт хийхийг нь хориглосон байна. Энэ 2022 оны зургадугаар сард төрийн гарт уурхай очсоноор үйл ажиллагаа нь бүрэн зогсчээ.




















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол яг үнэн юм билээ шүү
Үнэн л бол манай төрийн хийгээгүй ажлыг хийжэээ.
зөв түүхий эрдэс гаргаж байсан биз дээ баяжуулах үлйдвэр барина гэчихээд юу чхийгээгүй
bayjuulah uildwer barijee geed baihad l bayjuulah uildwer bariagui yuch hiigeegui gej trolldoh ????
Буянтай сайхан үйлдвэр шүү
тэр олон жил зөөсөн хүдрийнхээ үнийг бодоод бичиж бай өмхий луйварчид эх орноо санаатай хорлочихоод
Darhanii uildwertei ni l geree baiguulj awdag baisnaas QSC-tei gereelj awch mungu ugdug baigaagui dee
ODOOOO TEGEEED ASHIGLAHGVI HII DEMIII BAILGAJ BAIHAAR BUTSAAAJ OGMOOOR YM BISH VVV DEEEE
Tor maani zvgeeer vil ajillagaagaaa hewiin ywuuulj baihad huraaj awbal gej ghdeeee bas ym hiisen humuuus bn shvvv gyls ng shiideld l hurmeeer ym bna
ih l hel am bolood bgaa gazardaaa hurdan shiideld hureesei olon humuusiin ajliin bair zogsong baidaltai bn aa
Olon humuusiin ajliin bair zogsong baidaltai bn daaaa
Төр зүгээр үйл ажиллагаа хэвийн явуулж байхад хураав гэж дээ. Нөгөө талаараа их юм хийж бүтээсэн үйлдвэр бна шүү ингэж зогсоох хэрэг бна уу
энэ уурхай одоо бүүр зогсоогоод хаячихсан юм у ямар эвгүйн бэ
бөөн хүдэр хулгайлж зарчихаад чацга алдаад байна уу даа
Юу ч хийгээгүй болоод л төр мэдэлдээ өвсөн байхөө
tumriin huder l gargaj zarsandaa
Улсд очиод дээшлэсэн юм алга. 6 сараас хойш 0 зогсолт хийчээд одоо хүртэл ажиллаагүй байна . Уурхайд ажилдаг олон түмэн хүмүүс ар гэр юу болж байгаа бол нэг бодох хэрэгтэй
Энд мэдэхгүй байгаа хүмүүс битгий өөрийнхөө бодлоор юм бичээд бай