Нийгмийн

Д.Отгонжаргал, Б.Хулан нар аваргын төлөө барилдана

Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн дөрвөн жингийн барилдаан явагдсан бөгөөд Монголын хоёр бөх аваргын төлөө хүч үзэхээр шалгараад байгаа юм.

Эмэгтэй бөхийн 50 кг-д Д.Отгонжаргал Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Узбекистаны Ж.Иммаеваг цэвэр, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Румыний А.Вукийг мөн цэвэр, хагас шигшээд дэлхийн аваргын хошой мөнгө, олимпын хүрэл медальт Америкийн С.Хилдебрандтыг 6:2-оор ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй боллоо. Түүнийг финалд Японы бөх, олимп, дэлхийн аварга Ю.Сүсаки хүлээж байна.

Д.Отгонжаргалын хувьд өнгөрсөн жил Ослогийн ДАШТ-ээс 20 насандаа хүрэл медаль хүртэж, МҮОХ-ны “Бөртэ чоно” наадмын шилдэг залуу тамирчны шагналыг хүртэж байв.

Гэрэл зургийг: Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

Түүнчлэн ДАШТ-д анх удаа зодоглож буй залуу тамирчин Б.Хулан учраа бүрээ буулгаж авсаар шигшээд шалгараад байна. Манай бөх эхлээд дэлхийн аваргын хүрэл медальт энэтхэг бөх В.Погатыг 7:0-ээр, дараа нь дэлхийн мөнгө, хүрэл медальт Казахстаны Ж.Эшимоваг 3:0, Азербайжаны Л.Гурбановаг 4:1-ээр, хагас шигшээд Европын аварга швед бөх Й.Малгренийг цэвэр дарснаар алтын төлөө барилдах эрхтэй болов.

Тэрбээр аваргын төлөө АНУ-ын тамирчин Д.Пэрриштэй барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гайхалтай баяр хүргэе

Зочин
Зочин

АМЖИЛТ

Зочин
Зочин

Uzuuuleeeed ogoooorei

Зочин
Зочин

chadnaaaaaa amjilt hooorhonuuudeeeee

Зочин
Зочин

Хүчирхэг мундаг охидууд шүү. Улсынхааа нэрийг Дэлхийд гаргаж буйд чин сэтгэлээсээ талархий

Зочин
Зочин

Ёстой сайхан барилдлаа.баяр хүргэе.Аврага болоорой.Барилдааныг үзхэд нүднээс нулмас гарч, хамрын самсаа шахирч байлаа дүү минь

Зочин
Зочин

Амжилт хүсье.Аварга болоорой

Зочин
Зочин

Аварга болоорой

Зочин
Зочин

Сайн байна...баяр хүргье..

Зочин
Зочин

Энэ охин болоогүй ээ. Олимпоос л юм дуулгана даа

Зочин
Зочин

Дүү нар минь алтан медаль аваарай.

Зочин
Зочин

Барилдах гэж. Монгол доо төржээ. Энэ охин аврага болноо

Зочин
Зочин

.Дэлхийн аварга болоорой зурагтаар ч үзүүлж чадахгүй МЧБХ зайлаасай.

Зочин
Зочин

Чөлөөт бөхийн холбоо нээрээ хэрэг алгаа...Нэг ч телевиз шууд дамжуулалт байхгүй.Бөхчүүдийнхээ барилдаануудыг үзчихмээр л бншдээ...Манай хоёр ч бөх алтын төлөө барилдахаар болсон...

Зочин
Зочин

Amjilt hvsiy

Эрдэнэ
Эрдэнэ

Ямар ТВ ээр гараад б.а

Тамирчин
Тамирчин

шалны алчуур яриад байсан нөхдүүд хаашаа алга болчвоо.2 ч тамирчин аваргын төлөө гараад ирлээштээ

Зочин
Зочин

Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button