ШХАБ: В.Путин Р.Т.Эрдогантай Украины үр тариаг замаас нь хулгайлж байгаа асуудлыг ярина

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин маргааш Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдогантай албан ёсны уулзалт хэлэлцээр хийх билээ. Энэхүү уулзалтаар яригдах асуудлын талаар Кремлиэс мэдээлэл өглөө.
Түүнд өгүүлснээр, хоёр удирдагчийн ярианы гол сэдэв нь Украинаас экспортолж буй үр тарианы асуудал байх гэнэ. Бүр тодруулбал, Турк зуучлагчаар орж НҮБ, Украин, ОХУ-ын хооронд байгуулсан Барааны хэлэлцээрийг бодитой ажиллуулах асуудал байх юм байна.
В.Путин өмнө нь Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Барааны хэлэлцээрийн хүрээнд Украинаас гадагшилсан үр тарианы дөнгөж 3 хувь нь л хаягтаа очсон болохыг онцолж, экспортын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна үр тариаг жинхэнэ эздэд нь хүргэх тал дээр анхаарах шаардлагатай байна гэж хэлж байсан юм.
Тодруулбал, ОХУ Украины боомтуудаар 87 ачааны хөлөг онгоцоор хоёр сая тонн үр тариа нэвтрүүлсэн ч дөнгөж хоёр хөлөг буюу 60 000 орчим тонн нь л захиалсан эзэд буюу НҮБ-ын Хүнсний хөтөлбөр байнга нэрийг нь урдаа барьж ярьдаг Африкийн ядуу буурай, өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй улсаа олж очсон гэнэ.
Украины судлаач Е.Клопенко өмнө нь мөн энэ асуудлыг хөндөж, Украинаас гадагшилж байгаа үр тариаг Европчууд замаас нь авч байж магадгүй гэх таамаг дэвшүүлсний eguur.mn тухайн үед нь уншигчдадаа хүргэж байсан /энд дарж уншина уу/ билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ойлгогдох юм �##�га. Юугаа ч яаж ч орчуулаад байдаг юм. Найруулга, агуулга таг шүү. Хэд хэд уншаад ойлгох гээд явчихлаа. Ац юмаа