ДЭЛХИЙ

Хатан хааны оршуулга: Мэдвэл зохих бүх зүйлс

Их Британийн Хатан хаан II Елизаветаг оршуулах ёслол Британид эхэлж байна. Өнөөдрийн. гол үйл явдал болох энэхүү ёслолын хөтөлбөрийн талаар та бүхэндээ мэдээлэл хүргэж байна.

08.00 цаг /Улаанбаатарын цагаар 15.00/

Хатан хааны шарилыг Вестминстерийн ордонд байлгах сүүлийн хоёр цаг эхэлнэ. Оршуулах ёслолд оролцохоор дэлхийн өнцаг булан бүрээс ирээд буй удирдагч, хүндэт зочид энэ хооронд салах ёс гүйцэтгэх юм.

Хүндэт зочдын дотор улс орнуудын төр засгийн тэргүүнүүдээс гадна Бельгийн хаан Филипп, хатан Матильда, Испанийн хаан Фелипе, хатан Летиция нарын зэрэг хаад, хатад байгааг бид өмнө нь мэдээлсэн билээ /Энд дарж уншина уу/.

10.44 /17.44/

Хатан хааны шарилыг байршиж байсан газраас нь хөдөлгөж, Вестминстерийн сүм рүү зөөнө. Тэнд Хатан хааныг оршуулах тал өдрийн ажиллагаа эхлэх юм. Сүм рүү зөөх явцад Хатан хааны шарилыг Хааны тэнгисийн цэргийн хүчний их бууны тэргэнд авч явах бөгөөд 142 цэрэг таван метрийн өргөн зурвасаар хамгаална.

Энэхүү тэргийн 1952 онд, Хатан хааны аав Жорж VI хааныг насан хутаг болоход ашиглаж байсан бөгөөд хамгийн сүүлд 1979 онд хунтайж Филиппийн авга ах, лорд Маунтбаттены оршуулгын үеэр гаргажээ.     

Цувааг хатан хааны хамгийн ойрын хүмүүс болох хаан Чарльз III, ханхүү, Уильям, Харри болон бусад хамаатнууд дагалдана.

Парламентын ордны талбайд хүндэт харуул жагсана.

11.00 /18.00/

Хатан хааныг оршуулах ёслол Вестминстерийн сүмд эхэлнэ. Ёслолд 2000 гаруй өндөр дээд хэмжээний зочин оролцох төлөвтэй буй. Ёслолын хүрээнд Их Британийн хаан улсад тогтсон хаад, хатдыг оршуулахад хийдэг олон тооны ёс заншлыг гүйцэтгэнэ.

Энхүү Весиминстерийн сүм нь Их Британийн олон хаан, хатдыг шинээд залсан, басхүү оршоосон түүхт газар юм.

Талийгаач Хатан хаан Елизавета II 1953 онд энэ сүмд хаан ширээнд сууж, 1947 онд Грекийн ханхүү Филипптэй хуримлаж байв.  

Энэ сүмд хамгийн сүүлд 2002 онд Хатан хааны эхийг оршуулсан бол хааны оршуулга XVIII зуунаас хойш болоогүй гэнэ.

Ёслолыг Венстминстерийн хамба Дэвид Хойл, Кантерберийн хамба Жастин Уэлби нар удирдаж, Ерөнхий сайд Лиз Трасс үг хэлнэ.

11.55 /18.55/

Ёслолын төгсгөлд "Сүүлчийн шуудан" дууг дуулж, дараа нь хоёр минутын турш улс даяар чимээгүй болно.

Төрийн дуулал, гашуудлын дуу дуулснаар ёслол үд дунд дуусна.

12.15 /19.15/

Оршуулах ёслол дууссаны дараа хатан хааны шарилыг Вестминстерийн сүмээс Лондоны Хайд парк, Виндзорын шилтгээн рүү явганаар зөөнө. Энэ үйл явцыг иргэд, олон нийт ажиглах боломжтой. Хамгаалалт Канадын морин цэргээр солигдож, Хатан хааны бэр болох хатан Камилла, Уэльсийн гүнж, Вессексийн гүнж, Сассексийн гүнгийн авхай нар машинтай жагсаалд нэгдэнэ.

Бараг 1000 жилийн турш 40 хаан тасралтгүй оршин суусан энэхүү цайз нь хатан хааны амьдралынхаа туршид онцгой ач холбогдолтой байв. Өсвөр насандаа түүнийг дайны жилүүдэд Лондонг бөмбөгдөлтөд өртөх аюул тулгарсан үед цайз руу илгээсэн бөгөөд саяхан тэрээр коронавирусын тахлын үеэр түүнийг байнгын гэр болгосон юм.

Бараг 1000 жилийн турш 40 хаан тасралтгүй оршин суусан энэхүү цайз нь хатан хааны хувьд онцгой ач холбогдолтой байсан юм. Хатан хааныг өсвөр настай байхад, Лондонг бөмбөгдөх аюул тулгарсан үед энэ цайз руу илгээсэн бөгөөд цар тахлын үед байнга оршин сууж байв. 

15.00 /22.00/

Виндзорын шилтгээнд ирцгээнэ. Шарилыг Гэгээн Жоржийн сүмд байршуулах ажиллагаа явна. Себастобол, Курфью цамхаийн хонхыг  минут тутамд цохино.

16.00 /23.00/

800 орчим зочин оролцсон цомхон ёслол эхэлнэ. Энэхүү ёслолд Хатан хааны засаглалын төгсгөлийг бэлгэдсэн уламжлалууд багтах бөгөөд үйл ажиллагааг нь Виндзорын декан Дэвид Коннер удирдан, Кентерберигийн хамба лам Жастин Уэлбигийн гардаж явуулна.

Хатан хааны титэм болон таягийг авсны оройноос авна.

Төгсгөлд нь хатан хааны авс дээр хатан хааны ротын хуаран буюу Гренадын харуулын тугийг байрлуулна. Үүний зэрэгцээ MI5-ын дарга асан Барон Паркер Лорд Чемберлен албан тушаалтны эзэмшдэг бэлгэдлээ хагалж, авс дээр тавина. Энэ нь тухайн эзэнд зүтгэх цаг хугацаа дууссаныг илэрхийлдэг байна.   

16.45 /23.45/

Ёслол дуусаж, хааны гэр бүлийн гишүүд сүмийг орхино.

19.00 /02.00/

Орой нь хааны гэр бүлийнхэн хувийн ёслол дээр хатан хааныг талийгаач нөхөр Эдинбургийн гүнгийн хамт Гэгээн Жоржийн сүм дотор байрлах VI Жорж хааны дурсгалын сүмд оршуулна.

Түүний гантиг хавтан дээр

Гэж сийлсэн байх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x