ДЭЛХИЙ

Мексикт газар хөдөлж, цунами болох магадлал өндөр байна

Мексикийн эрэг орчимд өчигдөр орон нутгийн цагаар 13.05 /Улаанбаатарын цагаар шөнийн 02.05/ цагийн орчимд 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хүний амь нас үрэгджээ.

АНУ-ын Газар судлалын хүрээлэнгээс тэсрэлтийн төв нь Аквила хотоос зүүн өмнө зүгт 37 км-т, Колима, Мичаокан мужийн хилийн ойролцоо, 15.1 км-ийн гүнд байсныг тогтоосон байна. Гамшгийн улмаас Колима мужийн Мансанильо хотод худалдааны төвийн хана нурж, нэг хүн дарагдаж нас баржээ.

Өөр олон барилга эвдэрсэн гэх боловч азаар хүний амь нас эрсдээгүй бололтой. Цунами үүсэх магадлал өндөр байгаа тул ард иргэдэд анхааруулга өгч, эрэг орчмын иргэд орон гэрээ орхин эх газрын гүн рүү явцгааж байгаа аж. Ерөнхийлөгч Андрес Мануэль Обрадор твиттер хуудсаараа дамжуулан ард иргэдэдээ анхааруулга хүргэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-20 09:43

Gyls nuulgemeeeeer ym bish vvv ard irgeddeeeee

Зочин
Зочин
2022-09-20 09:44

Яанааааа%?????

Зочин
Зочин
2022-09-20 09:44

Хөгжингүй улс юм байна гялс арга хэмжэээ авах байлгүй дэээ

Зочин
Зочин
2022-09-20 09:45

Hamgiiiin gol ni taiwan baij erthen nuudel hiihgvi bol hojimdohwui deeee

Холбоотой мэдээ

Back to top button