ДЭЛХИЙ

Шинзо Абэг буудсан этгээдэд иргэдээс нэг сая иен хандивлажээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудаж хөнөөсөн 41 настай Тецуя Ямагамид ард иргэдээс их хэмжээний мөнгө хандивлаж байгаа талаар “Jiji Press” мэдээллээ.

Одоогийн байдлаар нэг сая гаруй иен цугларсан бөгөөд үүнээс гадна хувцас, хоол унд зэргийг илгээж байгаа аж. Тэд энэхүү тусламжаа хэргийг үнэн зөв шийдэхэд тусгай гэж тайлбарлаж байна. Иргэд хандиваа Тецуяд сэтгэцийн шинжилгээ хийж байгаа газрын хаягаар явуулж байгаа бөгөөд агуулах газаргүй болсон тул зарим хэсгийг нь хэрэгтний хамаатанд өгсөн гэнэ.

Түүнчлэн, энэхүү тусламж нь Шинзо Абэгийн амь насыг хохироосон үйлдлийг нь зөвтгөх гэсэн хэрэг огт биш, гагцхүү сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

Тецуя Ямагамигийн эцэг нь 1984 амиа хорлосон бөгөөд даатгалын компаниас нөхөн төлбөрт авсан 60 сая иенийг /430 000 ам.доллар/ ээж нь “Нэгдлийн сүм” хэмээх шашны байгууллагад хандивлачихсан аж. Ээж нь чинээлэг амьдралтай биш байтлаа дээрх сүмд нийтдээ 100 сая иен /720 000 ам.доллар/ хандивласан болох нь сүүлд мөрдөн шалгалтаар нотлогдсон байдаг.

Тецуя Ямагамигийн бага нас ч ядуу тарчиг нөхцөлд өнгөрчээ. Энэ нь өрөвч зөөлөн сэтгэлтэй япончуудын сэтгэлийг хөндсөн юм байна. Иргэд зөвхөн хандив илгээгээд зогсохгүй, ялыг нь хөнгөрүүлэх хүсэлтийг 7000 гаруй иргэн гаргаснаас харж болох юм. Энэ хэргийн дараа элдэв зорилготой шашны байгууллагуудад хандах хандлага өөрчлөгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-20 10:57

ядуу байж 720000 $ сүмд хандивлаад л . Шашин гэдэг хүний тархийг ингэж эргүүлнэ

Холбоотой мэдээ

Back to top button