ДЭЛХИЙЭнтертайнмент

Ким Кардашиан хуучин нөхөр Канье Уэстийнхээ гэрийн ойролцоо байшин худалдаж авчээ

Реалити шоуны од Ким Кардашиан 70.4 сая ам.доллараар Өмнөд Калифорнийн Малибуд байшин худалдаж авчээ. Хамгийн гол нь, Ким Кардашьяны нөхөр асан Канье Уэстийн одоогийн гэр нь энэ байшингаас 20 орчим км-т байдаг бөгөөд шар хэвлэлүүд Кимийг нөхөр асантайгаа ойрхон байхаар шийдэж байшин авсан хэмээн бичиж байгаа аж.

Худалдан авалтын дүн 70.4 сая ам.доллар болсон нь энэ зун Калифорнийн хэмжээнд хийгдсэн дөрөв дэх өндөр дүнтэй наймаа болжээ.

Хуучин эзэмшигч нь эхлээд 99 саяар зарна гэж байсан ч дараа нь 90 сая болгон бууруулж, тэгээд ч авах хүн гараагүй тул ийнхүү “хямд” зарсан аж.

Кимийн шинэ байшин нь 1944 онд баригдсан, унтлагын дөрөв, угаалгын таван өрөөтэй, Газрын дундад тэнгис орчмын улсуудын хэв маяг бүхий нийт 7000 фут2 талбайтай. Супермодель асан Синди Кроуфорд, нөхөр Энди Герберийн хамт 2015-2018 онд эзэмшиж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button