ДЭЛХИЙ

Энэтхэгийн хамгийн баян хүн бизнесээ хүүхдүүддээ хуваалаа

Энэтхэгийн хамгийн баян хүн гэгддэг тэрбумтан Мукеш Амбани нийт 220 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий “Reliance Industries” группийнхээ удирдлагын багт хүүхдүүдээ оруулж иржээ.

Өнгөрсөн сард болсон ТУЗ-ын хурлаар энэ асуудал шийдэгдсэн бөгөөд ихэр хүү, охин Акаш, Иша нар харилцаа холбоо, жижиглэн худалдааны бизнесийг тус, тус хариуцахаар болсон бол бага хүү Анант нь эрчим хүчний салбарыг нь хариуцахаар бэлтгэгдэж байгаа аж.

Мукеш өөрөө ерөнхий удирдлагыг гартаа авах ч хүүхдүүдээ илүү ачаалал өгч, өөрийгөө чөлөөлөх бололтой. Мукеш Амбани ийм алхам хийсэн нь гэр бүлийнхээ эв найрамдлыг хадгалах, өөрийнхөө амссан зовлонг хүүхдүүдээрээ давтуулахгүй гэсэн бодлоос үүдэлтэй гэж хэвлэлүүдэд бичиж байна.

Эцэг нь гэрээслэл үлдээлгүй өнгөрсний дараа тэрбээр төрсөн дүүтэйгээ 20 шахам жил өв хөрөнгө булаацалдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button