ДЭЛХИЙ

Цагдаад баривчлагдсан эмэгтэйн үхэл Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн өдөөв

Хувцаслалтын дүрэм зөрчсөн хэргээр цагдаад саатуулагдаад байхдаа амь насаа алдсан Махса Амин гэгч эмэгтэйн үхэл иранчуудын бухимдлыг төрүүлж, гудамжинд гарч ирэхэд хүргэжээ.

Нийслэл Тегеран хотод өчигдрөөс иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Жагсагчдын ихэнх нь их, дээд сургуулийн оюутнууд байгаа аж.

Гэрчүүдийн хэлснээр, эсэргүүцэгчид зүгээр нэг жагсаагүй, маш уур хилэнтэй байгаа бөгөөд Кешаварз гудамжинд тарахыг шаардсан цагдаа нар руу дайрч зугтаалгаад унаж явсан автомашиныг нь эвдсэн гэнэ.

Эрх баригчид нөхцөл байдлыг дордуулахгүйн тулд хүчний байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж, гудамжуудыг тусгаарлан, хотын төвд интернетийн сүлжээг унагажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button