ДЭЛХИЙ

В.Зелинський өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцоно

Украины Ерөнхийлөгч В.Зелинський өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд цахимаар оролцоно. “Европын үнэн” цахим хуудаст энэ талаар мэдээллээ.

Тэрбээр өчигдөр орой ютюб сувагтаа оруулсан бичлэгт “Маргааш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцох маш чухал өдөр. Манай улсын зүгээс чухал мэдээллүүдийг өгнө. ОХУ-ын манай улсын эсрэг эхлүүлсэн дайн бүх дэлхийд нөлөөлж байна” гэж хэлсэн байна. НҮБ В.Зелинськийг Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд зайнаас оролцуулах эсэхийг гишүүдээс асуухад 101 улс зөвшөөрч, ОХУ, БНХАУ, БНСУ, Куба зэрэг долоон улс эсэргүүцэж, Алжир, Ангол, Бангладеш тэргүүтэй 19 улс түдгэлзсэн юм. Манай улс мөн энэ асуудалд түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн.

ОХУ-ын тухайд, В.Зелинськийг хуралдаанд оролцуулах нь дүрэм зорчино гэж үзсэн бөгөөд дараа нь Аюулгүй байдлын зөвлөлд асуудал тавихад ганц БНХАУ л зөвшөөрч, үлдсэн 13 улс эсэргүүцсэнээр В.Зелинський хуралд оролцох боломж бүрсэн юм. Дээр дурдсанчлан, В.Зелинський хуралдаанд зайнаас оролцоно. Украинаас яг газар дээр нь хуралдах хүн нь Украинаас Гадаад хэргийн сайд Д.Кулеба юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-20 18:03

Буруу цаашаа

Зочин
Зочин
2022-09-21 09:16

Matar min chi iluutc hol yw alialagj min chi bol elbegdorj shig uran dongdogj

Холбоотой мэдээ

Back to top button