ДЭЛХИЙ

Эрдэмтэд ургамлын өсөлтийг 20-200 дахин хурдасгадаг шинэ арга нээжээ

Хойд хөршийн Стиферополь хотын эрдэмтэд ургамлын шинэ суулгацын ургалт буюу өсөлтийг 20-200 дахин нэмэгдүүлдэг шинэ арга олж нээжээ. “Биореакторын арга” гэж нэрлэж буй энэ аргын тусламжтайгаар ховор ургамал, нарийн ногооны суулгацыг ахархан хугацаанд ургуулж болох юм байна.

Аргыг бүтээсэн эрдэмтдийн хэлснээр, үйлдвэрлэлд шилжүүлснээр ургамал ногоо жимс импортлох асуудал үгүй болохын дээр шинэ, хөдөө аж ахуйн салбарын таримал шинэ төрөл зүйлээр баяжигдан экспортлогч болох бүрэн боломжтой гэнэ.

Биореакторын арга гэдэг нь шим тэжээл бүхий шингэн хөрс суурь, хяналттай орчин бүхий герметик (хаалттай) систем юм. Энэ аргаар суулгац ургуулахад уламжлалт аргаас 20-200 дахин илүү байгаа нь судалгаагаар батлагджээ.

БИОРЕАКТОРЫН АРГЫН ОНЦЛОГ

Энэхүү технологийн онцлог нь гэрэлтүүлэг, температур, дааврын түвшин, микро, макро элементүүд зэрэг хүрээлэн буй орчны хими болон физик үзүүлэлтүүдийг өөрчлөх замаар суулгацын өсөлтийг байнга хянаж, зохицуулах боломжийг бий болгосон явдал юм. Арай тодруулбал, ургамлыг герметик системд байрлуулж, шингэн тэжээлээр угаана. Дараа нь тэдгээрийг мембран шүүлтүүр ашиглан цэвэршүүлсэн агаараар хангадаг. Улмаар суулгацуудыг вирус, ургалтад сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүдийг нь оношилж, эдгээснээр ургалтыг түргэсгэдэг ажээ. Одоогоор үүнээс илүү нарийн мэдээлэл алга.

Биореакторын системийг ашиглахад гайхалтай хялбар бөгөөд санхүүгийн их зардал шаарддаггүй нь хамгийн гол давуу тал гэнэ.

“Бид усан үзэм, гүзээлзгэнэ зэрэг ховор, үнэтэй жимс, ургамлуудын суулгацыг хурдан бөгөөд үр ашигтай үржүүлэх технологийг бий болгосон. Туршилтын зургаан долоо хоногийн хугацаанд ургамлын биомасс 300 дахин, гүзээлзгэнэ дэх шинэ ургамлын тоо 20 дахин, усан үзэм тав дахин нэмэгдсэн. Энэхүү технологи нь өмнө нь жил бүр гадаадаас худалдаж авдаг байсан шинэ суулгацыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно” гэж Вернадскийн нэрэмжит ургамал үржүүлгийн төвийн дарга Л.Крюков ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-09-20 19:55

Стиферополь гэж хот хаана байдаг юм бол,

ҮНЭН
ҮНЭН
2022-09-20 23:02

ХАРАХАД ХООЛ ШИГ ХОГ ИДЭХ ЮМ БИЗДЭЭ ҮМХИЙ ХУЛМАСНУУД

Хариулт
Хариулт
2022-09-21 10:07
Reply to  ҮНЭН

Хөгжил дэвшил .Чи америк тахианы гуя иддэг бол яг адилхан. Байг�##�ын тахиа 4кг .Харин генетик өөрчлөлтөнд орсон тахиа 12 кг гээд боддоо.Хүн муулахаас өөр ид шидгүй юм уу даа

Холбоотой мэдээ

Back to top button