ДЭЛХИЙ
Итали улс өнөөдөр түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болж магадгүй

Итали улс өнөөдөр шинэ Ерөнхий сайдаа сонгоно. Нэр дэвшигч олон байгаа ч 45 настай Жоржиа Мелони гэх эмэгтэйн боломж бусдаасаа хавьгүй илүүд тооцогдож байгаа ажээ. Хэрвээ тэрбээр өнөөдөр Ерөнхий сайдаар сонгогдвол улсынхаа түүхэнд гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн анхны эмэгтэй улстөрч болж түүхэнд үлдэх юм.
Энэ эмэгтэй улс төрийн замналаа 2006 онд эхлүүлж, 209-2011 онд Өсвөр, залуу үеийнхний асуудал хариуцсан сайдаар ажиллаж байжээ. Түүний тэргүүлдэг “Италийн ахан дүүс” намыг дарангуйлагч Бенито Муссолинигийн үеийн гудамжны хөдөлгөөнөөс угшилтай гэж шүүмжилдэг ч улс төрд амжилттай тоглолт хийсээр ирсэн юм байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.