ДЭЛХИЙ

Ираны эсэргүүцлийн хөдөлгөөн хүчээ авч, эрх баригчид нь АНУ-ыг буруутгаж байна

Хувцаслалтын дүрэм зөрчсөн хэргээр цагдаад саатуулагдаад байхдаа амь насаа алдсан Махса Амин гэгч 22 настай эмэгтэйн үхэл иранчуудын бухимдлыг төрүүлж, гудамжинд гарч ирэхэд хүргэсэн талаар би өчигдөр мэдээлсэн билээ.

Тэгвэл эсэргүүцлийн хөдөлгөөн өнөөдрөөс бусад мужуудад халдварлаж, илүү эрхтэйгээр өрнөж байна. Тус улсын Курдистан мужид болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр иргэн амь насаа алдсан талаар euronews.com цахим хуудаст мэдээллээ.

Эсэргүүцлийн жагсаалд эмэгтэйчүүд оролцож, гивлүүрээ шатааж буй дүр зураг барууны хэвлэлээр цацагдаж байгаа юм. Болж буй үйл явдал НҮБ-ын чуулгантай давхацсанаас болсон уу, эмэгтэйн үхлийг мөрдөн шалгахыг НҮБ-аар шалгуулах ч саналыг гаргаж, тус байгууллагын Хүний эрхийн дээд Комиссарын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийжээ. Дээр нь, амиа алдсан эмэгтэй курд үндэстэн байсан нь "Иранд үндэстний цөөнхөд дээрэнгүй ханддаг" гэж сурталчлах үндэслэл болж байгаа аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Нэгдсэн улс амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэнтэй хамт уйлж байна” гээд Тегераны эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, тайван жагсаалын эсрэг хүч хэрэглэхээ болихыг шаардлаа. Ираны Гадаад харилцааны сайд Хассан Абдоллахиан үүний хариуд “АНУ матрын нулимс унагахаа боль. Манай улсад хүний эрх, эрх чөлөө нь үүнийг дайснуудынхаа эсрэг ашигладаг улсыг бодвол хавьгүй үнэ цэнтэй” хэмээн жиргэжээ.

Иран улс бослогыг "Гаднын улс өдөөж байгаа" хэмээн хардсанаа нуухгүй, ил тодоор илэрхийлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-21 18:19

АНУ биш өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй. Яахаараа баривчлагдсан эмэгтэй 3 хоног ухаангүй байж байгаад нас бардаг ? Зодсон эвэл биед нь х�##�дсан гэсэн үг. Шоронд.

зочин
зочин
2022-09-21 20:50

Зодоод �##�чихсан л биз

Зочин
Зочин
2022-09-21 21:25

Эргүү монголчуудаа өөрсдийгөө хичээ 16 тай охин хүн амьдаар нь шатааж байна энэ улсад

ҮНЭН
ҮНЭН
2022-09-22 00:27
Reply to  Зочин

ТАНАЙ Л ОХИН БИЗ НОХОЙ ДОЛОО

ҮНЭН
ҮНЭН
2022-09-22 00:27

ИРАНУУД ШАШИНААСАА БОЛЖ ЗӨНӨГ ӨВӨГЧҮҮДИЙГ ТАРХИН ДЭЭРЭЭ СУУЛГААД ИНГЭЖ Ч ЗОВЖ ЯВАХ ГЭЖ ДЭЭ

Зочин
Зочин
2022-09-26 19:33

Төрийг хүчээр барих сонирхолтой хүмүүс бүгд АНУ-д дургүй

Холбоотой мэдээ

Back to top button