ДЭЛХИЙ

В.Путин хэсэгчилсэн цэрэг татлага зарлалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ард иргэдэдээ хандаж хийсэн мэдэгдлийг сая олон нийтэд цацлаа. Түүнийг энэхүү мэдэгдлээрээ Донецк, Луганскийн БНУ, Украины Запорожье, Херсон мужуудад бүх нийтийн санал асуулгын товыг зарлана гэж барууны угшилтай хэвлэлүүд мэдээлж байсан.

Эдгээр мужуудад “ОХУ-ын бүрэлдэхүүнд яаралтай нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга энэ сарын 23-27-нд болно, идэвхтэй оролцоорой” гэсэн утга бүхий зарыг цагаан хоолойгоор явуулж байсан нь ингэж таамаглах шалтгаан болсон юм. Тэгвэл В.Путин өнөөдрийн мэдэгдэлдээ тодорхой тов зарласангүй. Гэхдээ “Одоогоор ОХУ-ын хяналтад буй бүх нутаг дэвсгэрт санал асуулга явуулахыг дэмжихээ” илэрхийлжээ. Үүний тулд ямар ч эрсдэлгүй тайван байдал бий болгохын чухлыг тэрбээр онцолсон байна.

Түүнээс гадна Украинд явуулж буй цэргийн ажиллагааны талаар мэдээлэл өгч, цэргийн дайчилгаа зарлах болсноо сонордуулжээ. Дайчилгаагаа “Хэсэгчилсэн” гэж нэг бус удаа тодотгосон нь орон даяар дайчилгаа явахгүй, тодорхой мужуудад явагдахыг илэрхийлж буй. Мөн шинээр цэрэг татлага зохион байгуулахгүй, одоо цэргийн нөөцөд бүртгэлтэй, өмнө нь алба хааж, тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн иргэдийг хамруулна, зарлиг гарсан, дайчилгаа өнөөдөр эхлэхийг сонордуулав.

В.Путины мэдэгдлийн дараа Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн ярилцлагыг дамжуулсан. Уг ярилцлагад ОХУ-ын армийн Украинд амиа алдсан цэргийн тоог 5 937 гэж зарласан. Батлан хамгаалах яамнаас энэ үзүүлэлтийг 1351 гэж зарласнаасаа хойш дахиж тоо хэлээгүй байжээ.

В.Путин мэдэгдэл хийхтэй зэрэгцээд Төрийн Дум эрүүгийн хуульд “Дайчилгаа”, “Дайны байдал”, “Дайны цаг” гэсэн нэр томъёо бүхий шинэ зүйл заалтууд оруулсан байна. Өөрчлөлтөөр цэргийн албанаас зайлсхийх гэмт хэрэгт ногдуулах ялыг эрс чангатгажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-21 16:45

Oros irgediinhee telee banderuudiig ustgaad egee

зочмн
зочмн
2022-09-21 18:10
Reply to  Зочин

үхэх мөрөөрөө өөрөө үхэж д�##�д орохгүй ард түмнээ хөлдөө чирлээ

Зочин
Зочин
2022-09-21 17:08

Нөгөө мундаг оросын арми украиныг бардаггүй, нэмэргүй дээ. Юүны төлөө байлдаж байгаагаа оросууд ойлгохгүй байна гэнэ

Зоч
Зоч
2022-09-21 17:47

Иргэдийнхээ төлөө бусад орны иргэдийг �##�ах?!Ийм зүйл бодож байгаа бүх хүнийг дүүжлүүр хүлээн, савлаж байгаа

Зочин
Зочин
2022-09-21 17:50

Оросууд төвийн бүс болон москва,пэтрбургаас цэрэг татах хэрэгтэй тийм их ялах дуртай мөртлөө дандаа бага ястан хязгаар бүсээс цэрэг татдаг

зочин
зочин
2022-09-21 20:49

Өмнө татсан 130000 цэрэг үхчихсэн юм уу

Холбоотой мэдээ

Back to top button