ДЭЛХИЙ

Хэвлэлүүд ОХУ-Монголын хил дээр иргэдийн бөөгнөрөл үүссэн талаар мэдээлэв

Хиагт дахь ОХУ-Монголын хил дээр машинтай хүмүүсийн бөөгнөрөл үүсээд буй талаар sibreal.org цахим хуудаст мэдээлжээ. Уг мэдээлэлд Ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдсэнээс хойш оросууд эх орноосоо дүрвэн зугтаж эхэлсэн, ОХУ-ын иргэд визгүй зорчих боломжтой Казахстан, Гүрж, Турк, Армен Азербайжан зэрэг улс руу хийх шууд нислэгийнтасалбарууд бүгд дууссан гээд “Иркутскээс 670, Улаан Үдээс 228 км зайтай орших Хиагт боомт дээр Монгол руу орохыг хүүсэн хүмүүсийн автомашин урт цуваа үүсгэн дугаарлаж байгаа” талаар бичжээ.

Мөн Монголыг "ОХУ-аас автомашинтайгаа гарч болох хамгийн ойрын улсуудын нэг юм" хэмээн тодотгосон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч ард түмэндээ хандсэн мэдэгдлээ 20-ны орой 20.00 цагаас хийнэ гэж байсан ч “Алс Дорнодын иргэд сэрсний дараа” хийхээр болж, өнөө өглөө 09.00-10.00 цагийн хооронд мэдэгдлийг бичлэгээр дамжуулсан. Ерөнхийлөгч мэдэгдэлдээ хэсэгчилсэн цэрэг татлага явуулах талаар зарласан бөгөөд үүнтэй зэрэгцээд Төрийн Дум Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, цэргийн албанаас зугтсан иргэдэд хүлээлгэх хариуцлагыг чангалж, 10 хүртэлх жилийн ял ногдуулахаар болсон юм. Энэ хойшлуулалт нь цэрэг татлага Сибирийн бүс нутагт түлхүү явагдахын шинж гэж оросууд үзэж, энэ бүс нутгийн иргэд илүүтэй түгшиж байгаа юм байна.

Дайчилгаа өнөөдрөөс эхэлсэн бөгөөд иргэд дайчилгаанаас бултаж үлдэхийн тулд хөрггөгчиндөө хүртэл нуугдаж байгааг харуулсан бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тарж эхэлжээ.

В.Путин мэдэгдэлдээ цэрэг татлагыг зөвхөн өмнө нь цэргийн алба хаасан үүрэгтнүүдээс сонгоно, нэг ч оюутан цэрэгт татахгүй гэж тодорхой хэлсэн. Тэрбээр мэдэгдэлдээ ямар нэг тоо заагаагүй бол араас нь гарч ирсэн Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн мэдэгдэлд дайчилгааг 300 000 цэргийн үүрэгтнүүдэд хамаарах талаар ярьсан нь иргэдийг улам түгшээжээ.   

Дашрамд, энэхүү мэдээллийг түгээж байгаа сайтуудын ихэнх нь Украиных, түүнчлэн орос хэл дээр байх боловч бүгд .com, .org гэх өргөтгөлтэй байгааг энд дурьдах хэрэгтэй болов уу.

Sibreal.org цахим хуудас ч "Манай сайтыг ОХУ-ын эрх баригчид хаасан учраас телеграм хуудсыг дагана уу" гэсэн анхааруулгатай, автомашинтай иргэд авто зам дээр дугаарлаж байгаа зураг тавьсан нь 2021 онд Симферополь хотод авсан зураг байгаа юм.

 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Сонголтынхоо үр ашгийг хүртээд байж дээ,1 хүнийг тасралтгүй 20 жил сонгоно гэдэг бол улсаараа фашист болсоны шинж.

ҮНЭН
ҮНЭН
Reply to  Зоч

ЗА ЁСТОЙ ҮНЭН ШҮҮ ЭНЭ. ӨНӨӨГИЙН ОРОС БОЛ 30-ААД ОНЫ ГИТЛЕРИЙН ГЕРМАНТАЙ ИХ ТӨСТЭЙ БАЙНА ГЭСЭН

ҮНЭН
ҮНЭН

ИШ ЗАЙЛУУЛ ӨӨДГҮЙ МУУ АМЬТНЫГ ӨӨД ТАТАЖ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРГАЧИХААД ҮЕ УДМААРАА ДАРЛУУЛЖ ДОРОМЖЛУУЛЖ СУУХ ГЭЖ ДЭЭ. ОРОСЫН АРД ТҮМЭН. ИНГЭЖ Ч ЯВАХ АРД ТҮМЭН БИШ Л ЮМСАН

Zochin
Zochin

Худлаа

Зочин
Зочин

Ukrainuudad deerelhuuleed suuj baih ym boluu Tednii banderuudiig ustgahgui yaj bga. boloo heden sar tulaldaad ulsaa ylaltand huregjeed ireej orosuud min

ҮНЭН
ҮНЭН
Reply to  Зочин

БАНДЕР ГЭЖ ЧИ МЭДЭХ ЮМ УУ ЯРЬДАГ ХОШНОГОО ХАХАХА МЭДЭХГҮЙ БАЙЖ СУРГААР БҮҮ МӨӨР

Холбоотой мэдээ

Back to top button