УЛС ТӨР

Д.Амарбаясгалан: Цементийн үйлдвэрүүд энэ хэвээр ажиллавал импортын татварыг үргэлжлүүлэн тэглэнэ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан импортын цементийн татварыг он дуустал тэглэсэн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Дотоодын үйлдвэрлэлүүд төр засгийн бодлогоо дэмжиж ажиллахгүй байгааг бид харлаа. Цементийн үнэд импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт уг нь нөлөөлдөггүй. Цаашид дотоодын үйлдвэрүүд дотоод хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа нөхцөлд импортын татвар тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлж магадгүй. Эсрэгээрээ байж чадвал шийдвэрийг өнөөдөр ч цуцлах боломжтой. Цементийн үйлдвэрүүд санаачилгатай ажиллахаас бүх зүйл шалтгаална.

БНХАУ-ын баримталж буй бодлого манай тээвэр ложистикт үнэхээр сөргөөр нөлөөлж байна. Тус улсын намын их хурал удахгүй болох юм байна. Нэгдүгээр улиралдаа багтаж бодлогоо зөөллөх магадлалтай байна. Үнэн бол тэр үеэс эхлэн энэ хүндрэл арилах бүрэн боломжтой" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-03 12:58

Чадахгүй дийлэхгүй ажил шунаж авсанаа ойлгож байгаа байх. Эртхэн ажлаа өг

Их мэдэх
Их мэдэх
2022-10-03 13:41

Энэ засаг монголын түүхэнд дэх хамгийн эмзэг сул дорой засаг юм байна. Эмзэг цэг нь энэ нөхөр өөрөө.

Зочин
Зочин
2022-10-03 14:16

Зөв2

Зочин
Зочин
2022-10-03 14:29

Наранбаатраа �######�уулаачээ. Ид ажлын цагаар тэгээд ямар бэлтгэлгүй засвар хийнэ гээд ҮЙЛДВЭРЭЭ зогсоосон шүү.Дайсагнасан ажиллагаа.,ажлаа мэддэггүй тэнэг

Холбоотой мэдээ

Back to top button