НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Сүлжээ дэлгүүрүүдийн “галзуурал” буюу үндэстний хөрөнгөтнүүдийн эх оронч бус хандлага

GS25 сүлжээ дэлгүүрийн Монгол дахь салбарын тоо 100-д хүрсэн талаар БНСУ-ын хэвлэлүүдэд мэдээлжээ. En.yna.co.kr/ цахим хуудаст тавигдсан уг мэдээлэлд Монгол дахь салбарынхаа тоог 2025 он гэхэд 500-д хүргэнэ гээд, “BGF Retail”-ийн CU сүлжээ өнгөрсөн дөрөвдүгээр сард 200 дахь салбараа Монголд нээсэн талаар бичсэн байв.

Дээрх мэдээллээс БНСУ-ын сүлжээ дэлгүүрүүдийн өрсөлдөөн цаашдаа ч үргэлжилж, жижиглэн худалдааны салбарт тогтоосон ноёрхлоо улам бататгах нь тодорхой байна. Монголд CU сүлжээ дэлгүүр анх 2018 онд нээгдэж байсан бол түүнээс хойших дөрвөн жилийн дотор салбарынхаа тоог 220 гаруйд хүргэжээ. Жилд 50, сард дор хаяж дөрвөн салбар нээгдэж байж.

Гаднын сүлжээ дэлгүүр, үйлчилгээний газрууд орж ирэх нь стандартыг өргөдөг сайн талтай. Үйлчлүүлэгчид тэднээс өндөр хэмжээнд үйлчилгээ авч сурснаар дотоодын үйлчилгээ мөн тэнд нь нийцэхээс өөр аргагүй болдог. Сүүлд сүлжээ дэлгүүрүүдийн стандартыг нутагшуулсан үндэсний газрууд олноор бий болж франчайзаар орж ирсэн гаднынхныг шахдаг зүй тогтолтой.

Сүлжээ дэлгүүрүүд нээгдэхэд яг ийм бодолтойгоор дэмжиж байв. Гэтэл стандартыг бий болгох учиртай АПУ, Премиум групп зэрэг томчууд нь гаднын сүлжээг оруулж ирээд тодорхой тоонд барихын оронд санхүүгийн нөөц бололцоондоо дулдуйдан үндэсний хэдэн үйлчилгээ эрхлэгчдийг шахаж, хэтэрхий түрэмгий аашилж, улмаар улам хүрээгээ тэлж буй нь эх оронч бус сэтгэл гэлтэй. Одоо 100 салбартай GS25 2025 онд 500 салбартай болоход одоо 220 гаруй салбартай байгаа CU хэчнээн салбартай болсон байх вэ. Яг одоогийн байдлаар зөвхөн дээрх хоёр сүлжээ гэхэд Монголын 10 000 хүнд нэг ногдож байсан. 1000 салбартай болчихвол 3500 хүн тутамд нэг салбар ногдоно гэх мэтээр явах нь. Монголчууд ажиллуулж байгаа ч франчайз эрхийн мөнгө нь бидний халааснаас гарна.

Гол нь эдгээр салбарын ард санхүүгийн бат эх үүсвэртэй компаниуд байдаг тул түрээсийн байрны эздийг ятгах замаар олон дэлгүүрийг шахаж, дампууруулж байгаа нь манай улсын зах зээлийн орчныг муу, муухай болгож байна.

Орчин үед “Капитализм” гэдэг үг нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, зах зээлийн эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн, тэгш боломж гэж ойлгогдож буй. Дэлхийн эдийн засгийн схем бүхэлдээ энэ зарчим дээр суурилж байгаа. Мэдээж хэрэг, эдийн засгийн аппарат, Үндсэн хууль, сэтгэлгээний ялгаатай байдлаас хамаараад улс орон бүрд өөрийн онцлогтойгоор хөгжиж буй. Гэсэн ч дээр дурдсан ойлголтуудад үндэслэсэн, нийтлэг шийдлүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал, шинээр үүсгэн байгуулагдсан дурын компани цаашдаа ямар ч саадгүй өсөн дэвжсээр үндэсний хэмжээний компани болж томрох боломж олгохыг чармайх болсон. Чухам ийм боломжийг бүрдүүлсэн улсыг “Ирээдүйтэй” хэмээн цоллож, жишиг болгож байна. Харин манай улсад иргэн Дорж бизнес эхлүүлсэн бол төд удалгүй нэг бол үндэстний хөрөнгөтнүүддээ залгиулаад, нэг бол төрийн дарамт шахалтад бууж өгөх хоёр зам л тосож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-05 09:46

Unen shvv

Зочин
Зочин
2022-10-05 09:46

Үнэн бөгөөд харамс�##�тай мэдээлэл байна

Зочин
Зочин
2022-10-05 09:47

ТЭГЭЭД ЭНЭ ЛУЙВАРЧИНГУУДЫГ ХАЗААРЛАХ ХҮЧ ЭРХ МЭДЭЛ МОНГУ САРАМД АЛГА УУ? ЯАЧИХСАН МОНГОЛ ВЭ? ЭНЭ УЛСАД ХЭН ХҮССЭНЭЭ ХИЙДЭГ БОЛЖЭЭ СИНГАПУРЫН НЭГ МУУ ӨВГӨН ИРЭЭД ОХИД ЭМСИЙГ НЬ ШАЛДЛАН НҮЦЭГЛЭЖ ЗАРЖ БОРЛУУЛЖ ӨӨРӨӨ ХЭРЭГЛЭЭД ОДОО БҮГДЭЭРЭЭ ЯАХ УУ? БИД ЭЗЭД НЬ БИШ ЮМ УУ? ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨӨРСДӨӨ АСУУДАЛТАЙ БОЛОХООР ИНГЭЖ БАЙГААН МОНГОЛ ТУСГААР УЛС МӨН ҮҮ? ЭРГЭЛЗЭЖ ЭХЭЛЛЭЭ

Del
Del
2022-10-05 10:02

том Kомпаниуд жижиглэн худ�##�дааны бизнест оролцох шаардлагагүй баймаар юмдаа

Туйлшраад бус
Туйлшраад бус
2022-10-06 12:56

Сэтгүүлчдийн чанарт анхаарцгаая. Сүүлийн үед сэтгүүлчид өөрийн үзэл бодлоороо нийтлэл, мэдээлэл гаргах боллоо. Эдийн засгийн суурь мэдлэг, тоо баримтад тулгуурлан суд�##�гаатай байж нийтэд мэдээлэл түгээх хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүйг цаг хугацаа шүүдэг.

Холбоотой мэдээ

Back to top button