Г.Дамдинням: 3 настай охин эндсэн хэрэгт байгаль орчны байцаагч, орон нутгийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой
Ашигт малтмал, эрдэнэс баялгийн сайд Г.Дамдинням Төрийн ордонд сэтгүүлчдэд тодруулга өгөх үеэрээ гурван настай охин амиа алдсан хэрэгт байгаль орчны байцаагч, орон нутгийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой талаар дурдлаа.
Ингэхдээ "Хүүхэд эндсэн газарт хайгуул хийж байсан компанийн лицензийг цуцалсан. Маш харамсалтай зүйл болсон, эмгэнэл илэрхийлье. Ашигт малтмалын тухай хууль, байгаль орчныг нөхөн сэргээх тухай хуулиудаараа улсын хэмжээнд сум болгонд байгаль орчны байцаагч бий. Ашигт малтмалын салбарт орон нутагт хяналт шалгалт хийдэг хүн Монгол Улсын хэмжээнд долоон хүн л бий. Орон тооны цомхотголоор 14 байсны талыг нь аваад явчихсан. Байгаль орчны тухай хуулиудаараа нөхөн сэргээлт, нүхийг хаалгах, боолгох ажлыг байгаль орчны асуудал хариуцсан хүмүүс, орон нутгийн удирдлагууд хариуцах үүрэгтэй. Хариуцлагаас зугтахгүй, шахаж шаардаж хийлгэнэ. Нүхийг нь бөглүүлэх ёстой.
Дүрмээрээ, Тухайн уул уурхайн компани хүн, байгальд хор хөнөөлтэй орчин нөхцөл үүсгэсэн бол түүнийг нөхөн сэргээж, орон нутгийн байгаль хамгаалагчид бүртгүүлээд, стандарт нормын дагуу хийжээ гэдгийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн дагуу зөвшөөрүүлээд, хоёр талаас нь акт үйлдээд, цемент цутгаж, дээр нь турбо зоогоод тэмдэг тавиад хаах хуультай.
Үүнийг хийгээгүй байх юм бол тэр байгаль орчны байцаагч, сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга хариуцлага хүлээдэг хуультай. Энэ хуулиар явах ёстой. Одоо холбогдох яамдуудын шалгах хэсэг ажиллаж байна. Ний нуугүй хэлэхэд хариуцлагагүй уул уурхай зөндөө байсан. Шинэ гарч ирж байгаа ашигт малтмалын хуулиар хариуцлагажуулах, хариуцлагыг тодорхой болгох, эзэнтэй, давтамжтай болгох зохицуулалтыг оруулж байгаа" хэмээсэн юм.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чи өөрөө хариуцлага хүлээхгүй юм уу? Чи хариуцлага хүлээж огцрох ёстой.
Цооног ухаад ил орхисон компани л буруутай!!!
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Чи, засаг дарга, байцаагч гээд шат шатандаа бүгд хариуцлага хүлээх ёстой. Та нарын хариуцсан ажилдаа хандаж байгаа байдал ийм арчаагүй бна. Тээр нь чи цаг үедээ олоогүй АМНАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах гэсэн цаад санаа чинь илт бгаа. Улс орон, ард иргэдээ бодохгүй амар хөлжиж арилах гэсэн муу хувалз ажлаа өгөөд далд ор
Орон нутгийнхан газар, хүн ардаа хамгаалах , хөгжүүлэх зэрэг үүрэгтэй л байдаг баймаар ? Хаана ч , юу ч хийхгүй. Зөвхөн өөрсдөө баяжина, хулгай хийнэ, ...Хогоо ч цэгцэлчихгүй, сумын, багийн төвөөс нь том газарт тарсан, шатсан гамшиг. ...
Танай Ашигт малтмал газрын тосны газрын кадастр,уул уурхай хариуцсан албан тушаалтнууд,байцаагч нар чинь хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой.
chi ooroo bishuu ehleed