“Улаанбаатар опен-2026”-д Монголын баг гуравдугаар байр эзэллээ
Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд ОХУ-ын баг түрүүлж, Энэтхэг, Казахстан, Монголын баг удаалав. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуваарьт багтсан дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээний нэг болох “Улаанбаатар опен-2026” өчигдөр дүнгээ гаргалаа. Буянт-Ухаа ордонд гурван өдөр болсон тэмцээнд 23 орны 300 орчим тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа нар түрүүлж төрийн дууллаа эгшиглүүллээ.
Багийн дүнгээр Монголын тамирчид хоёр алт, таван мөнгө, таван хүрэл, нийт 12 медаль хүртсэн. Тодруулбал, сонгомол бөхийн төрлөөр хоёр мөнгө, нэг хүрэл медаль авснаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан. Чөлөөт бөхөөр эмэгтэй ангилалд Хойд Солонгосын баг таван алтан медальтайгаар тэргүүлж Энэтхэг хоёрт, манай баг гуравдугаар байр эзэллээ. Харин эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд ОХУ-ын баг түрүүлж, Энэтхэг, Казахстан, Монголын баг удаалав. Энэхүү тэмцээн 2028 оны олимпын наадмын чансаанд нөлөөлөх гол тэмцээн аж.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.