Нийгэм мэдээ

Эмч П.Отгонбаяр: АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоог биеэр мэдэрлээ, хүүхдийн буян түшлээ

Хүүхдийн мэдрэлийн эмч П.Отгонбаяр АНУ-ыг зорьж, яаралтай хагалгаанд ороод байна.

Тодруулбал, тэрбээр нэг сарын өмнө хорт хавдар оношлогдож, хугацаа алдахгүй мэс засалд орох сонголт байсан учраас богино хугацаанд шийдвэр гаргажээ.

Энэ талаар эмч өөрийн фэйсбүүктээ "Охин маань пост оруулж хамаг нууц задлав. Америкийн эмч нарыг Америкийн эрүүл мэндийн тогтолцоог хоёр дахь удаагаа хоёр нүдээрээ харж, бие сэтгэлээрээ мэдэрлээ. Монголын минь анагаах ухаан хөгжсөөр байгаа ч түүний нэгэн эд эс болсон миний мэдлэг чадвар бас л болоогүй байна даа гэж голов. Гэвч бүх юм сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Охины постонд баяр хүргэсэн, эрүүл энх хүссэн, сэтгэлийн дэм өргөсөн хандив өгсөн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Хүүхдүүддээ найзууддаа бас намайг таньдаг таньдаггүй бүх хүмүүст баярлалаа. Бас хүүхдийн эмчээр ажиллаж байсны хувьд хүүхдийн буян түшсэн гэж бодож байна. Монголынхоо бүх хүүхдүүддээ эрүүл энх ерөөе" гэжээ.

Тэрбээр 40 жилийн хүүхдийн мэдрэлийн эмчээр ажиллаж, олон мянган хүүхдийн, айл гэрийн эрүүл энх аж төрөхөд өөрийн бүхий л он жилүүдээ зориулан яваа билээ. П.Отгонбаяр эмчтэй https://www.facebook.com/purev.otgonbayar.75 хаягаар холбогдох боломжтой юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 20:15

ВООВ ЯМАР ГОЁ МЭДЭЭ ВЭ? ХҮЧИРХЭГ ЗОРИГТОЙ ЭМЭГТЭЙ БАЙНА ТИЙМЭЭ НЯЛХ БАЛЧИР ҮРСИЙН ЗАЯА ТҮШЖЭЭ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ ХУРДАН ЭДГЭЭД МОНГОЛДОО ИРЭЭРЭЙ АЛД УЭНХЭР ХАДАГ АРИУН ЦАГААН СҮҮГЭЭР УГТАЯ БУРХАН ТАНЫГ ИВЭЭЖЭЭ БУЯН ЗАЯА БАС ДАГАЛДЖЭЭ

Отгонбаяр эмч
Отгонбаяр эмч
2022-11-23 23:13
Reply to  Зочин

Баярл�##�аа танд эрүүл энхийг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button