Бизнес мэдээ

Galaxy S23 цуврал монголд албан ёсоор худалдаанд гарлаа

Өнгөрсөн хоёрдугаар сард “Galaxy Unpacked 2023” арга хэмжээгээр дэлхий дахинд танилцуулагдсан Samsung компанийн Galaxy S23 цуврал манай улсад албан ёсоор худалдаанд гарлаа. Инновацын гайхамшгийг өөртөө шингээсэн Galaxy S23 цувралын урьдчилсан захиалга дэлхийн хэмжээнд Galaxy S22 цувралынхаас давсан бөгөөд хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь Galaxy S23 Ultra-г сонгосон үр дүн гарчээ. Энэ жилийн урьдчилсан захиалгын тоо өмнөх онтой харьцуулахад ийнхүү өссөн нь хэрэглэгчдийн үнэнч байдал, тэдний бренддээ итгэх итгэлийг илэрхийлэхээс гадна инновац, тогтвортой хөгжлийн төлөөх Samsung-н амлалт хэрэглэгчдийн амьдралд үнэ цэнээ өгсөөр байгаар харуулж байна.

Galaxy S23 | S23+ | S23 Ultra нь хамгийн сүүлийн үеийн Snapdragon® 8 Gen 2 чиптэй бөгөөд энэ нь Америкийн “Qualcomm” компани Galaxy-д зориулж чипээ тусгайлан өөрчилсөн нь юм. Үүний ачаар графикийн өгөгдөл боловсруулах хурд өмнөх загвараасаа 41 хувиар өсчээ. Харин Galaxy S23 Ultra-д 200 мегапикселийн дүрс мэдрэгч камер суурилуулсан бөгөөд уг мэдрэгч нь гэрэл багатай орчинд фокусыг хурдан тохируулах, илүү тод өнгөтэйгөөр дэлгэцэд буулгах боломжийг олгож байна.

Ийнхүү дэлхийд тэргүүлэгч “Samsung” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерүүд БСБ Сервис, Мобиком, Пи Си Молл, Сайн Электроникс, Солар Стар, Техно Зон, Юнител компаниудын салбаруудаар Galaxy S23 албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.

Galaxy S23 | S23+ | S23 Ultra алийг нь сонгох вэ?

Та өөрийн сонирхол, ажил мэргэжил, амьдралын хэв маягтаа тулгуурлан сонголтоо хийх хэдий ч мэдээж эдгээр 3 загварын үнэ, үзүүлэлт, өнгөний сонголт зэрэг нь таны сонголтод нөлөөлөх нь дамжиггүй юм. Үнэ болон борлуулалтын нөхцөлийг та дээр дурдсан 7 дистрибьютерүүдээс сонгон тодруулах боломжтой бөгөөд сонголтыг тань хийхэд туслах үүднээс үзүүлэлтийг доор зургаар үзүүллээ.

Бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах сувгуудаар авна уу.

Фэйсбүүк: www.facebook.com/SamsungMongolia

Инстаграм: SamsungMongolia

Монгол дахь Самсунгийн хэрэглэгчийн лавлах: 1800-2555

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-03 17:36

Ваав, олоод авчих юмсан даа

Зочин
Зочин
2023-03-03 17:40

Гоё гоё

Зочин
Зочин
2023-03-03 18:45

samsung гоё шүү, байнгийн хэрэглэгч дээ

Холбоотой мэдээ

Back to top button