Хөвсгөлийн 13 настай охин ном орчуулж, аяллын вэб сайт хийж байна

Хүүхдүүд өөрийнхөө юунд дуртай, ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлчихвол чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг Ч.Энэрэл охин 3 жилийн өмнө анх код гэж юу байдаг талаар сонсож, интернэтээр судалж эхэлсэн байна. Өөрийнх нь тоглох дуртай тоглоом, Youtube бичлэгүүдийн цаана гээд интернэт орчинд байгаа бүх зүйл код дээр тулгуурладаг гэдэг нь түүний сонирхлыг ихээхэн татжээ.
Тэрбээр чөлөөт цагаараа интернэт орчинд 5 хүртэлх цагийг код бичихэд зарцуулдаг байна. Мөн Монгол хэл дээр компьютерийн тухай, код бичих тухай ном товхимол ховор байдаг болохоор зорилго нэгтэй үеийнхэндээ зориулан ном орчуулахаас гадна одоо аялал жуулчлалын вэб хуудас хийж байгаа юм байна. Монгол орныхоо алслагдсан сум суурин газруудад амьдардаг хүүхэд багачуудад интернэтээр өөрийгөө хөгжүүлэх, сурч хөгжих, мэдээлэл авч, харилцаа холбоотой байхад сүлжээ, найдвартай тасалдалгүй интернэт хамгийн чухал.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхөн Энэрэлдээ амжилт хүсэе.Хөрш айлын маань хөөрхөн оюунлаг охин байдаг юм