ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

Танилц: Ураны үйлдвэрийн хэлэлцээний протоколын онцлох тоонууд

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо ордод "Бадрах Энержи" компанийн үйлдвэрлэлийн туршилтын олборлолт хийж, улмаар Ерөнхийлөгчийн БНФУ-д айлчилсан айлчлалын үеэр хоёр тал хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан билээ.

Тэгвэл уг протоколтой холбоотойгоор онцлох тоон мэдээллүүдийг хүргэе.

34 хувь.

Манай улсын Засгийн газар Мон-Атом ХХК-аар дамжуулан төслийн нийт хувьцааны 34 хувийг эзэмшдэг билээ. Тэгвэл манай улсын хувьд уг 34 хувиасаа бүрэн татгалзсан байна.

Давуу эрхийн 10 хувийн хувьцаанд 400 сая ам.долларын ногдол ашиг.

Засгийн газрын 10 хувийн давуу эрхийг манай улсын зүгээс эдэлж байгаа билээ. Тэгвэл уг давуу эрхийн хувьцааг эзэмшсэнээр төслийн компани гуравдагч этгээдэд хувьцаагаа зарах аваас бид хориг тавих эрхтэй болох юм. Уг эрхийн хувьцаагаар өнөөдрийн үнэ цэнээр тооцвол 400 орчим сая ам.долларыг ногдол ашиг авах ажээ. Мөн төсөл хэрэгжих 30 жилдээ тооцож үзвэл жилд 13 сая ам.долларын ногдол ашиг авах аж.

Өсөн нэмэгдүүлэх АМНАТ 11-19 хувь.

АМНАТ-ыг тав, Монголын талын эзэмшлийг тусгай АМНАТ-ын нэмэлт тав, өсөн нэмэгдэх АМНАТ-ыг 11-19 хувиар тус тус тооцохоор болжээ.

Оюутолгой төсөлтэй харьцуулахад борлуулалтаас хүртэх ашиг 2.75 дахин их хэмээн тооцоолжээ.

Ажлын хэсгийнхэн энэхүү АМНАТ-ын нөхцөлийг жишээ болгож Оюутолгой төсөлтэй харьцуулжээ. Оюутолгой төслөөр жилд 2.2 орчим тэрбум ам.долларын борлуулалтаас 100 орчим сая ам.долларыг төсөвт төвлөрүүлдэг аж. Тэгвэл Зөөвч-Овоо ураны төслөөс жилд 400 орчим сая ам.долларын борлуулалтаас 50 сая орчим ам.долларын АМНАТ төлөх тооцоолол гаргажээ. Өөрөөр хэлбэл нэгж борлуулалтаас хүртэх үр ашиг 2.75 дахин илүү байхаар тооцоотой байгаа аж. Урьдчилж зөвшилцсөн АМНАТ-ын хувь хэмжээг бусад улсуудтай харьцуулахад боломжит өндөр байдлаар тогтоосон гэж үзэж байгаа аж. Тухайлбал, Казакстан Улс дээрх бүтээгдэхүүнд зургаан хувиар, Канад Улс таван хувиар, Австрали Улс 3.5 хувиар, Узбекстан Улс найман хувиар тус тус тогтоосон байдаг ажээ.

Дорноговь аймагт жил бүр 1 сая ам.доллар олгоно.

Дорноговь аймагт "Орано" компаниас жил бүр нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийнэ. Нийт 30 сая ам.доллар гэсэн үг.

Уг гэрээгээр 3.8 тэрбум ам.долларын эргэлт бий болно.

Манай улс ураны төслөөс 3.8 тэрбум ам.долларын эргэлттэй байхаар тооцоолжээ. Тэгвэл өнөөдөр хэрэгжиж буй Татварын хуулийн дагуу, АМНАТ авахад 3.5 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэх тооцоо гарсан байна.

Төсөлд манай улс 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулна.

Төслийн нийт өртөг 1.6 тэрбум ам.доллар билээ. Манай улсын талаас оруулах хөрөнгө оруулалт нь 500 орчим сая ам.доллар юм. Хүртэх ашиг 6-10 жил болж сунах эрсдэлтэй ажээ.

Борлуулалтын орлогын 50-аас доошгүй хувийн гүйлгээ.

Бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-аас доошгүй хувийн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк эсвэл манай улсад бүртгэлтэй гадаадын банкаар дамжуулна.

Анхны хөрөнгө оруулалт 367 сая ам.доллар.

Төслийн ТЭЗҮ эцэслэгдэн батлагдаагүй бөгөөд анхны хөрөнгө оруулалтыг 367 сая ам.доллар хэмээн тооцоолжээ. Ингэхдээ 2024-2027 он хүртэл анхны хөрөнгө оруулалтыг авах юм байна. Харин ашиглалтын үеийн хөрөнгө оруулалтыг 2028-2060 оны хооронд хэмээн тооцоолж, 1.24 тэрбум ам.доллар хэмээж байгаа аж.

Үйл ажиллагаагаа 2028, нөхөн сэргээлтийг 2061 оноос эхлүүлнэ.

Төслийн үйл ажиллагааг 2028 оноос эхлэн хэмээн тооцоолжээ. Харин бүрэн хүчин чадлаараа ажиллах хугацааг 2032 он хэмээн үзсэн байна. Тэгвэл нөхөн сэргээлтийг 2061-2070 оны хооронд хийх ажээ.

Нөхөн сэргээлтэд 333 сая ам.доллар зарцуулахаар тооцоолжээ.

Нөхөн сэргээлтийг 2061-2070 оны хооронд хийх ажээ. Ингэхдээ нийт 333 сая ам.долларыг зарцуулна гэх тооцоолол гаргасан байна. Эхний жил буюу 2061 онд 36 саяыг, бусад жилүүдэд 33 саяыг тус бүр зарцуулах аж.

Төслийн хугацаанд 69 мянган тонн уран олборлоно.

Төслийн нийт хугацаанд 69 мянган тонн уран олборлоно хэмээн тооцоолжээ. Ингэхдээ жилд дунджаар 2500 тонныг олборлох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-17 10:12

Ээ бүү үзэгд сайхан б�##�аг баяр Баярцогт нар байгаагүй нь их юм

Зочин
Зочин
2023-10-17 13:58

Ха ха гадна дотны луйварчид шилны цаанаас чихэр долоолгоно гэгчээр харин ч нэг хошгируулаж байх шив.

Зочин
Зочин
2023-10-17 22:21

ХҮРЭЛСҮГ УЛСЫГ МИНЬ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ Л ЭРХ МЭДЭЛД УЛАЙРАН ШУНАЖ. МУУ СҮГИЙГ МОНГОЛД ДАХИН ГИШГҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА.

Зочин
Зочин
2023-10-18 13:05

30 жилд 3.2 тэрбум доллар авна гэсэн үг юм уу?Их л хол сонсогдож байна

Зочин
Зочин
2023-10-18 23:27

Uranium, zes 2-iig xaritsuulax xereggui. Bolovsruulax technology xurtel uur baigaa. Geree baiguulsan geed baisan protocol yum baina
MOU ch bish baina.

Зочин
Зочин
2023-10-19 09:02

Мөнгө тоо чух�##� бус хожмын нөхөж баршгүй хохирлыг Монгол хүн хэдэн үеэрээ үүрэх нь эмгэнэл. Уран олборлохыг эсэргүүцэж байна.

ЗочинЗочин
ЗочинЗочин
2023-10-19 12:11

Тэр Бадамдамдин, Д�##�айбаяр ч гэнэээ нөхдүүд Дулаан уулын Ураны хайгуул олборлолт хулгайгаар эхлээд 10 гаруй бараг 20тиодп жил болоод байхад Цагаан элсний зүүн урьд зах дахь Бадр�##� энержийн зураг тавиад, энд шар нунтаг үйлдвэрлэлж буйдлыг харуулаад бүх зүйлийг нууж байна. Нөгөө аймаар �##� хэлтэй сэтгүүлчид хаачсан бэ. Энэ нэр дор хичнээн хайгуул, олборлолт явагдаж байгаа, хаанаа хаана байгаа. Яагаад нэрээ хүртэл өөрчлөөд Дулаан уул, Хараа, Хайрхан гэх зэргээр олон эхэлсэн ажилууд явж байхад нууж байна аа. Хүрэлсүх гээч одоо юу хийгээд байна аа.

Хүрэлсүх
Хүрэлсүх
2023-10-19 22:45

Франц улс монголийн хөндөж болохгүй зүйлд гар хүрч шунаж бузар хэрэг үйлдэхээр болсон нь харамс�##�тай байна .энэ нь Монголд ямарч ашиггүй зүгээрэл дээрэм тонуул .ийм бузар юм сэдсэн ерөнхийлөгч монгол улсад ноцтой аюулд оруулж байна .урд хойд хоёр хөрш зүгээр суухгүй нь гарцаагүй .юу болох нь удахгүй бизээ.!

Хүрэлсүх
Хүрэлсүх
2023-10-19 22:50

Энэ зүгээрэл эх орноо Францад зараад ирсэн дээ ялгаагүй юм биш үү .монгол улсад ямар ч ашиггүй зүйл зүйл байна .уран бол зарна гэдэг сүйрэл ямар ч бодолгүй бузар зүйл хийх дээрээ тулсан хүн бэ .

Ххх
Ххх
2023-10-22 15:55

Маш муу гэрээ. Хулхидаад дуусах нь

Холбоотой мэдээ

Back to top button