Гадаад мэдээДЭЛХИЙ

Ажилчдаа шаргуу хөдөлмөрлө гэсэн “Wayfair” компани ажиллах хүчний 13 хувиа цомхотгоно

Гэр ахуйн барааны цахим худалдаа явуулдаг “Wayfair” нэртэй Америк компани ажиллах хүчний 13 хувь буюу 1650 ажилтнаа цомхотгож буйгаа мэдэгдсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Нираж Шах саяхан илүү сайн ажилла гэж хэлж цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн юм.

Нираж Шах

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт /2024.01.19/ мэдэгдэл хийхдээ “Wayfair” компани цар тахлын дундуур цахим худалдаа эрс нэмэгдсэнтэй холбогдон хэт олон хүнийг ажилд авсан хэмээсэн байна.

Шах тус мэдэгдэлдээ “Бид цөөн хүнтэй багууд бүтээж чадах зүйлс анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэж би бодож байна. Нэг газарт хэтэрхий олон чадварлаг хүмүүс байх нь цөөн байхаас муу юм” гэжээ. “Wayfair” 1650 ажилтнаа цомхотгосноор жилд 280 сая ам.доллар хэмнэх юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button