Гадаад мэдээДЭЛХИЙ

Мона Лизагийн хөрөг рүү шөл цацжээ

Хүрээлэн буй орчны активистууд Луврын музейд байршуулсан Мона Лизагийн зураг руу шөл цацаж эрүүл, байгальд ээлтэй хоол үйлдвэрлэхийг шаардсан байна. Луврын музей тус бүтээл хамгаалалтын шилтэй байсан тул ямар нэгэн байдлаар гэмтээгүй хэмээсэн юм.

Болсон явдлын дүрс бичлэг дээр “Хоолны сөрөг дайралт” гэсэн бичигтэй хоёр эмэгтэй зураг руу шөл цацжээ. Тэр хоёр эмэгтэй “Riposte Alimentaire” буюу “Хоолны сөрөг довтолгоо” нэртэй бүлгийн гишүүд аж.

Хөрөг рүү шөл цацсаны дараа тэд “Аль нь илүү чухал вэ? Урлаг уу? Эсвэл эрүүл, байгальд ээлтэй хүнсээр хооллох уу? Та нарын хөдөө аж ахуйн систем аймшигтай. Манай улсын тариаланчид ажил дээрээ үхэж байна” гэж хэлжээ.

“Хоолны сөрөг дайралт” бүлэг Твиттер дээр бичихдээ зураг руу шөл цацсан явдал нь хүнсийг нийгмийн халамжийн ерөнхий системд нэгтгэхийг шаардаж буй явдал хэмээсэн байна. Тэрхүү нийтлэл дээрээ одоогийн нийгмийн халамжийн тогтолцоо хүний хооллох үндсэн эрхийг үл хүндэтгэдэг гэсэн юм.

Мөн тус бүлэг засгийн газраас иргэдэд сар бүр 150 еврогийн дүн бүхий хүнсний карт өгөхийг уриалсан байна. Францын Соёлын Рачида Дати тус явдлыг зөвтгөх зүйл байгүй хэмээжээ.

Мона Лизагийн хөрөг рүү өмнө нь 2022 онд бялуу шидэж байсан юм. Бялуу цацсан эрэгтэй “Дэлхийг сүйтгэн цөлмөж буй хүмүүс байна. Уран бүтээлчид дэлхийг нандигнахыг уриалж байна. Ийм учраас би үүнийг хийсэн” гэсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button