ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн ярилцлага

Б.Дэлгэрсайхан: БНХАУ-тай говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарвал олон давуу талтай

“Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форумын "Говийн бүс"-ийг хариуцаж буй Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Бүсчилсэн эдийн засгийн говийн бүсэд хамаарах дөрвөн аймгийг ижил түвшинд, аль нэгийг нь орхихгүй хөгжүүлэх гарц гаргалгааг хэрхэн харж байна вэ?

-Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлгээр говийн бүсчлэлийг миний бие Засгийн газраас даалгасны дагуу хариуцаж байна. Говийн бүсийн хөндөх сэдэв нь мал аж ахуйгаа хэрхэн эрсдэлгүй авч явах вэ, бэлчээрийн даацаа хэрхэх вэ гэдэг агуулга байдаг.

Тухайлбал, хамгийн боломжтой газар нь Говьсүмбэр аймаг тал хээр бүс байна. Тал нутаг учраас фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломжтой. Дундговь аймагт мөн энэ чухал байна.

Харин Дорноговь, Өмнөговь бол уул уурхайн бүс нутаг тул дэд бүтцийн хөгжил сайн байгаа. Үүнийгээ дагаад баяжуулах, угаах, боловсруулах, кокс, эцсийн бүтээгдэхүүн хийх, төмрийн хүдрээ угаах, ширэм болгох зэрэг олон үйлдвэр баригдаж байгаа. Тиймээс Дорноговь, Өмнөговь аймаг нь уул уурхайн чиглэлээрээ боломжийн байгаа учраас үлдсэн хоёр аймаг болох Дорноговь, Говьсүмбэрээ чирэх ёстой болж байна.

Бидний баримталж байгаа зүйл бол боломжоо хэрхэн хуваалцаж, хамт хөгжих вэ гэдэг агуулга юм. Үнийг гол анхаарах асуудал болгон чиглээд буй. Тиймээс эдийн засгийн чуулганы эхний өдрийн чуулган уг асуудалд төвлөрлөө. Засгийн газраас тодорхой хэдэн зүйлд төвлөрье гэх чиглэл өгсөн. Бүтэх бүтэхгүй баахан жагсаалт гаргахгүй.

-Тодорхой хэдэн чиглэх асуудалд юу юу хөндөгдөж байна вэ?

Нэгд, усны асуудлаа шийдье гэж байгаа. Үүнийг давхар цөлжилтөөс хамгаалах нэг арга гэж үзэж байна. Говьд маш их түүхий эдийн бүтээгдэхүүн байгаа учраас эцсийн бүтээгдэхүүн болгоход ус л хэрэгтэй. “Хэрлэн гурав” төсөл байна. Онги гол байна. Энэ бүгдийг хуримтлуур бий болгож, урагш татах нь хамгийн чухал зүйл юм. Ингэснээр Говьсүмбэр аймгийн сумдад мал аж ахуй, фермерийн аж ахуй хөгжих том давуу тал бий болно.

Хоёрт, энэ том үйлдвэрүүд уурхайг дагаад ажиллаж амьдарч байгаа хүмүүс олон учраас хямд өртгийн орон сууц нэн шаардлагатай. Дорноговь аймагт үүнийг загвар болгоод хэрэгжүүлчихсэн учраас бусад аймагт нутагшуулахад Засгийн газар бодлогоороо дэмжихээр байгаа. Хуучин ипотекийн зээлийн 80 хувийг Улаанбаатар хотод 20 хувийг хөдөө орон нутагт олгодог байсан. Үүний харьцааг 50/50 болгон тэнцүүлсэн. Хөдөө орон нутагт мөн уг зээлийн хүүг гурван хувь болгож байгаа юм.

Мөн хүн болгонд ипотекийн зээл авч, урьдчилгаа төлөх чадвартай биш байдаг эсэхээс хамаарч түрээсийн байрны асуудал хөндөгддөг. Урьдчилгаа төлөх чадамжгүй иргэдэд түрээсийн орон сууц маш их боломж олгодог. Үүнийг анх удаа Дорноговь аймагт загвар болгож хэрэгжүүлсэн. Бусад аймагт нутагшуулах боломжтойг ярилцаж байгаа. Цаашид аймгууд харилцан мэдээллээ солилцож, биенээ хэрхэн дэмжих тухайд хоёр өдөр хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Фермерийн аж ахуйгаас гадна ногоогоо өөрсдөө тавих асуудлыг ярьсан. Учир нь үргэлж байгалийн баялгаараа амьдраад байх боломж хязгаарлагдмал тул эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй.

-Хил дагуу 5 гигабайт цахилгаан оруулж ирэхээр тухай яригдаж байгаа-

-Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлбэл бүсээ эрчим хүчээр тэтгэх боломжтой талаар та нээлтэд онцолж байсан. Уг ажлын талаар дэлгэрэнгүй мэлээлэх өгөхгүй юү?

-Сэргээгдэх эрчим хүч бол маш чухал зүйл. БНХАУ сэргээгдэх эрчим хүч дээр хамтаръя. Хамгийн гол нь танай хилийн дагуу 5 гигабайт цахилгаан оруулж ирээд бид өөрсдөө хэрэглэе гээд байгаа. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Олон инженерүүд бэлтгэгдэнэ. Тодорхой хэмжээний эх үүсвэрээс нь бид авч болох ач холбогдолтой гэж үзэж байгаа.

-Дорноговь аймгийн уул уурхайн хариуцлагажилтын тогтолцоо өндөр гэдэг. Үүний гол бодлого юу вэ?

-Хуучин уламжлалаараа Дорноговь, Өмнөговь аймаг бол уул уурхайгаа хамгийн их дэмждэг аймаг байж ирсэн. Уул уурхайн анхны хөгжил “Монголросцветмет” 50 жилийн түүхтэй төрийн өмчит үйлдвэрийн компани Дорноговь аймгийн 6-7 сумдад жонш олборлодог байсан. Манай ард түмэн уул уурхайгаа түшиж амьдардаг. Үе дамжсан уурхайчин олонтой. Үүнийг хариуцлагажуулах үүднээс тус орон нутгаас баялгийг нь авчхаад эргээд орон нутагтаа эргэх холбоотой янз бүрийн төсөлд нь дэмжих, нийгмийн хариуцлагаа биелүүлэх, татвар, түрээсээ аймаг орон нутагтаа төлдөг байх, дагалдах хоол хувцас хунарыг аймгаас нь худалдан авдаг болох бодлого хэрэгжүүлсэн. Ингэж байж аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид хөгжих боломж бололцоог гаргасан. Цаашид ч энэ зөв чиглэлээ бариад явна.

-Гадаадын хөрөнгө оруулагчид болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийг говийн бүс татах боломж хэр байна вэ, Говийн бүс үүнийг татах өөрийн гэсэн онцлогтой юу?

-Бий шүү. Равжаахутагтын “Монголын говь Монгол Улсыг тэжээнэ” гэж 200 жилийн өмнө хэлсэн байдаг. Өнгөрсөн жил уул уурхайн зөвлөгөөнөөр дээрх үгийг баталсан мэт Роберт Фрийдланл гэж Оюутолгойг анх нээсэн хүн ирсэн. Тэр хэлэхдээ “Би мянганы нэгийг нь л танай говьд нээсэн. Харамсалтай нь та нар намайг хөөгөөд явуулсан” гэсэн байдаг. Энэ үг бол манай хутагтын хэлж байсан үгтэй их ойр гэж боддог.  Түүнийг олон улсад янз бүрээр хэлдэг ч би түүнийг хүндэлдэг. Дэлхийн уул уурхайн газрын зураг дээр Монгол Улсыг зурж өгсөн гавьтай.

Таны хэлж байгаагаар гадаадын хөрөнгө оруулалт Өмнөговь болон Дорноговь аймгуудад хамгийн их байгаа. “Оюутолгой” мега төсөл, Францын ураны төсөл бий. Эдгээр нь монгол улс дахь хамгийн томд тооцогдох мега төсөл гэж явж байгаа.

Тэр утгаараа говьд илрүүлж чадаагүй баялаг маш их бий. Их байна гээд байхгүйгээр дэс дараатай алийг нь хэзээ ухах, хайгуул хийх зэргээр явах төлөвлөгөөтэй байгаа. Энэ утгаараа Ашигт малтмалын газрын дарга, уул уурхайн дэд сайд нар лицензийг говь руу ихээхэн олгож байгаа гэдгийг өчигдрийн бүсчилсэн хөгжлийх чуулганд онцолсон.

-Аймгуудыг хооронд нь хатуу хучилттай замаар холбож, худалдааны давуу тал үүсгэнэ-

-Лиценз эзэмшигчдийн хариуцлагатай байдал, нөхөн сэргээлтийг ямар түвшинд байна гэж харж байна вэ?

Хайгуулыг эхлээд улс хийх ёстой. Юу байгаагаа мэдэх хэрэгтэй. Хайгуул хийсний тоогоор ашиглана гэсэн үг биш шүү дээ. Бид дандаа уул уурхайгаар тэжээлгэж амьдарна гэж байхгүй гэдгээ бодож эдийн засгаа солонгоруулж байх, жигд хөгжлөө бодох хэрэгтэй гэж бодож байна.

Нэг үеэ бодвол лиценз эзэмшиж байгаа компаниуд хариуцлагатай болж байна. Алтан дээр нөхөн сэргээлтийн ажил хурцаар яригддаг. Говийн бүсэд алт гээд байх юмгүй ч Оюутолгойн зэсэнд алт бий. Үүнийг манай улс ялгаж боловсруулах шаардлага Засгийн газарт тавьж байгаа. Цаашид ч ялгаж боловсруулах ёстой.

Бусад уул уурхайн эрдэс баялагт нөхөн сэргээлтийг хийлгэх, ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модны хүрээнд Дорноговь аймагт олон тооны мод тавьж байгаа. Зүүнбаян дахь цэргийн ангитай хамтарч төмөр зам дагуу мод тарьж байна. Энэ нь элсний нүүдлийг зогсоох чухал ач холбогдолтой байдаг. Говийн хамгийн чухал нь элсний нүүдлийн эсрэг арга юм.

-Говьсүмбэр, Дундговь руу чиглэсэн ажлуудын тухайд...?

-Энэ хоёр аймгийг хооронд нь хатуу хучилттай хар замаар холбоно. Монгол Улсын Засгийн газар бүх аймгаа Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажлыг 2023 онд эцэс болгосон. Харин одоо аймгуудыг хооронд нь холбох асуудал тавьж байна. Хамгийн түрүүнд бид Дундговь аймгийн Мандалговь хотыг Говьсүмбэр аймагтай холбоно. Ингэснээр барилгын материал зэргээ ойроос авах боломжтой болж байгаа. Тухайлбал, Говьсүмбэр аймгаас 80 км яваад МАК цементийн үйлдвэр бий. Тэндээс цементээ авах боломжтой. Дорноговь орж, Эрээн рүү дамжаад барилгын материалаа авах дэд бүтэц бий болчихно гэсэн үг. Боломжийн түвшинд санаачилж, бодож байгаа юм их бий.

-Засмал замаар холбох ажил хэр хугацаанд үргэлжилж, хэзээ бэлэн болно гэж харж байна вэ?

-Бүсчилсэн хөгжил эхэлж байна. Аймаг бүр өөрсдийн боломжоо ашиглан бие биетэйгээ хэрхэн боломжоо хуваалцах тухай яриад эхэлж байна. Энэ бол эрх барьж байгаа намаас гадна сөрөг хүчин зэрэг гурван нам хамтдаа суугаад гарын үсэг зураад явж байгаа. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд өнөөдөр яригдаж байгаа энэ зүйлс зогсохгүй гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
2024-02-02 08:36

Энэ муу хулгайч одоо бүүр Хятадаас эрчим их хэмжээгээр импортлох юм яриад эхэллээ. Хулгайчид дандаа улс орноо хорлосон ажиллагаа явуулдаг. Том хэмжээний цахилгаан станц бариад экспортлох т�##�аар юм яримаар юм. Хятадын эрхшээлд тааруулж өөрөө улам баяжих нь дээ. Болд төмөр Ерөө гол ын төмрийн хүдрийг яар�##�тай хурааж авах боломжтой, хэрэгтэй

Татвар төлөгч
Татвар төлөгч
2024-02-02 09:42

Монголын нутагт сэргээгдэх эрчим хүчний станцууд байгуулж өгье, үйлдвэрлэсэн цахилгааныг бид худ�##�даж авъя гэж хятадууд хэлжээ. Уншсан зүйлээ ядаж зөв ойлгооч ээ.

Зочин
Зочин
2024-02-02 10:11

Мундаг хүн шүү

Зочин
Зочин
2024-02-02 10:54

Энэ гар ч яахав угаасаа хятадаас өөр юм мэддэггүй.

Зочин
Зочин
2024-02-02 11:45

энэ хүүр заав�##� хятад оруулж ирж яах гээд байгаа муу сүг вэ

Зочин
Зочин
2024-02-02 11:56

хятадууд яасан ч зүгээр нэг сэргээгдэх эрчим хүч манайд байгуулахгүй түүнийг дагаад асар олон хужаанууд энэ байгууламжаа ажиллуулна гээд олон жилээр хятад цэргээрээ хамга�##�уулан маш олон жил тэр байтугай бүүр үүрд суурьших гэж байгаа юм шүү дээ тэгээд бас Монгол хүүхэнтэй сууж өсч үржих �##�хамаа �##�гуурхан нээж байгаа асууд�##� зүгээр нэг с�##�хин станц барьж өгчихөөд гараад явчих үндэстэн мөн үү сэргээгдэх эрчим хүч гэдэг чинь тэр улсаас барьж байгуулж байгаа үйлдвэрлэл учраас хятад цэрэг харуул манаа болон хамга�##�ах бөгөөд бид мэтийхэн тэр хавиар очих байтугай ойртвол буудна ш дээ яагаад гэвэл биднийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах гэж байна гэж үзнэ,энэ үйлдлийг манай засаг төр тоох ч үгүй ёстой нөгөө кинон дээр гардаг шиг бид нягтлан ш�##�гая гээд өнгөрөх үе ойрхон байна

Зочин
Зочин
2024-02-02 11:59

дэлгэрсайханд хятадаас өөр мэдэх зүйл байхгүй хэг өдөр хужаагийн хар архинд хордож үхээсэй гэж л бодож явья

Эмгэн
Эмгэн
2024-02-02 14:11
Reply to  Зочин

Болд төмрөөс зусласан бүхнээ буцааж өгөөд �######�ах хэрэгтэй

зочинэм
зочинэм
2024-02-02 15:04

дэлгэрсайхан нохойн гөлөг ч ийм л хөгийн шаар даа.
энэ хүүр үхээсэй.
урд хөрш юм барьж өгсөн бол газрыг нь авна Монгол хүүхнүүдийг хээлтүүлнэ
шороон түмэн амьтан орж ирээд хэзээ ч гарахгүй явахгүй м�##�уудаа
та нар эцэст нь �##�уулаад ж�##�ганд булуулнаа

зочинэм
зочинэм
2024-02-02 15:06

та нарыг пуудаад �##�аад жилганд булаад явна

зочинэм
зочинэм
2024-02-02 15:08

та нарыг акагаар шүршээд жилганд цус нөжтэй чинь холиод булаад хаяна хуажаа нар

Зочин
Зочин
2024-02-02 16:55

Өвөрмонгол шинжаанд зөндөө говь цөл эзгүй бна тэндээ юмаа хий наашаа бүү орж ирэх гэж нүх сүвлээд бай .. дэлгэрсайхан мэтийн шун�##�тай гаруудыг зүтгүүлж байгаад л �##�чихна дөө кк

Зочин
Зочин
2024-02-02 17:39

Энэ нэг да�##�уучин царайтай новш сайд болох гэжээ

Зочин
Зочин
2024-02-02 17:41

Энэ луйварчин одоо цадаагүй юм байхдаа,Улаанбаатар хотын иргэдийг идэр есийн хүйтэнд тамлан хоролж байна нохойн баасны түгжрэлийг бууруулах одоо бас говийн нутгийг хятадуудад өгөх вю8

Зочин
Зочин
2024-02-02 20:06

Хятадаас өөр газартай хамтрах хэрэгтэй

наадам
наадам
2024-02-02 23:00

ХЯТАД ЦАРАЙ ХАРАГДАЖ БАЙНА
COMES FROM CHINESE SIDE

Зочин
Зочин
2024-02-03 10:16

Аймагтаа ганц сайхан цахилгаан станц барьчихсан чаддаггүй л юм байхдаа. Нүүрстэй газар шүү дээ.

Зочин
Зочин
2024-02-03 12:14

Хятад хэзээ ч сайн хамтрагч байгаагүй

Baadai
Baadai
2024-02-03 23:21

Энэ бас улаан луйварчин, зартай хулгайч, Хулан зохиолчийн оронд байж байх хүн, их хурлын гишүүнээр байсаар байгаа юмуу???
Иймэрхүү, улс орны хөгжлөөс хойш татсан хүнэнцэрүүдийг чаддагсан бол тамын орон руу явуулж шүүх юмсан, үнэхээр гунигтай юм????????

Зочин
Зочин
2024-02-04 10:38

Эднүүд Одоо бүр их цэцэрхэж Бүсчилсэн Хөгжил Мөгжил Гэж ярьдаг болжэн????30 жил хийхгүй үлийгээ хийж явсийн та нар Хийх нь Битий Хэл Хулгайлаад Дуусцан бхйв�##� Яахуу!!! Ичихгүй юмаа

Зочин
Зочин
2024-02-14 11:03

Сэтгүүлч минь ярьж байгаа зүйлээ сайн ойлгоод бичиж байх хэрэгтэй юм. Эрчим хүчийг гигабайтаар биш гигаватт-аар хэмждэг юм. Монголд 5Гигаваттын чад�##�тай СЭХ-ний цахилгаан станц бариад үйлдвэрлэсэн цахилгааныг нь Хятадууд авмаар байна гэсэн санаа байх шиг байна.

Холбоотой мэдээ

Back to top button