АНУ-ын шүүх хүүгийнх нь үйлдсэн хэрэгт ээж нь буруутай гэж үзжээ

2021 оны арван нэгдүгээр сард АНУ-ын Мичиган мужид оршдог Оксфорд нэртэй ахлах сургуульд нэгэн сурагч гал нээж дөрвөн хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Тус хэргийн шүүх хурал хурал мягмар гарагт /2024.02.06/ болсон байна.
Шүүх хуралд яллагдагчаар Итан Крамблигийн ээж Женнифер Крамбли оролцжээ. Мичиган мужийн шүүх Женниферийг санаандгүйгээр хүний аминд хүрсэн гэм буруутай гэж үзсэн байна. Энэ нь АНУ-ын шүүх хүүхдийнх нь үйлдсэн хэрэгт эхийг нь гэм буруутай гэж үзсэн анхны тохиолдол юм.

Прокурорууд Женнифер Крамбли нь мужийн хуулийн дагуу тухайн үед 15 настай байсан хүүгээ бусдад хор хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй байсан гэж үзсэн аж. Түүнийг гэртээ байсан буу, сумыг нууц болон аюулгүй хадгалж чадаагүй мөн Этан Крамблигийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахын тулд мэргэжлийн тусламж авч чадаагүй буруутай гэж шүүх тодорхойлжээ.
Шүүх хурлын прокуророор ажилласан Карес МакДональд амь хохирсон Жастин Шиллинг, Мэдисин Балдвин нарын төрөл төрөгсдийг тэврэхэд нэгэн эрэгтэй түүнд хандаж “Баярлалаа” гэж хэлсэн байна.

Хурлын танхимын гадаа хүлээж байсан Жастины аав Крэйг Шиллинг “Хүмүүсийн уйлах нь гадаа сонсогдож байсан. Шүүхийн гаргасан энэ шийдвэр улс даяарх айл бүрд яригдах болно. Би энэ шийдвэрийг зайлшгүй шаардлагатай зүйл байсан гэж бодож байгаа бөгөөд сэтгэл хангалуун байна” хэмээжээ.
Итан Крамбли өнгөрсөн арван хоёрдугаар сар болсон хурлаар хүн амины хэрэг болон терроризм үйлдсэнээ хүлээж бүх насаараа хоригдох ял сонссон юм.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ардчилсан америкт гэмт хэрэгтний царайг ингээд тодоос тод тавьж хүн ардаа сэргийлүүлдэг юм ш дээ. хуулийнхаааан.