Марафоны дэлхийн рекорд тогтоосон Кени тамирчин ослоор үрэгджээ

Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн рекордыг тогтоосон Кени улсын тамирчин Келвин Киптум зам тээврийн ослоор амь үрэгдсэн байна. Тэрээр ням гарагт /2024.02.12/ Кени улсын баруун өмнөд хэсэгт, дасгалжуулаг Гервайс Хакизиманагийн хамт машинтай явж байгаа осолджээ.
Киптум 2023 онд марафоны салбарт нэр цохин гарч ирж, дэлхийн хамгийн шилдэг тамирчдын нэг болох Элиуд Кипочетэй өрсөлдөх болсон юм. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард Чикаго хотод болсон марафоны үеэр Кипочегийн рекордыг эвдэж 42 км-ийг хоёр цаг 35 минутийн дотор гүйсэн байна.
Кипоче түүнд хүндэтгэл үзүүлэн “Марафоны дэлхийн рекордыг эзэмшигч болон өсөж буй од Келвин Киптум зуурдаар амь үрэгдсэнийг сонсоод гунигтай байна. Бүхэл амьдрал нь хүлээж, гайхалтай амжилт үзүүлэх байсан тамирчин” хэмээжээ.
Мөн Кени улсын Ерөнхийлөгч Уильям Руто “Дэлхийн гайхалтай нөлөө үзүүлсэн гайхамшигтай хүн. Түүний гэр бүл, спортын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Амар амгалан нойрс доо” гэсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.