Гадаад мэдээДЭЛХИЙ

“Winnie The Pooh” хамгийн муу киногоор шалгарчээ

Өнгөрсөн жилийн шилдэг кинонуудыг шалгаруулах 2024 оны Оскарын наадам маргааш болно. Тэгвэл тус наадмаас нэг өдрийн өмнө буюу бямба гарагт /2024.03.09/ 2024 оны Рэззийн шагнал гардуулах ёслол явагджээ.

Рэззийн шагнал гардуулах ёслол нь хошигнол байдлаар үүсгэсэн Оскарын наадмын яг эсрэг зорилготой үйл ажиллагаа юм. АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн төгсөгч нар жилийн хамгийн муу киног тодруулах зорилготой 1981 онд Рэззийн шагнал гардуулах ёслолыг үүсгэн байгуулсан байна.

Тэгвэл өнгөрсөн жил нээлтээ хийсэн Winnie The Pooh: Blood and Honey нэртэй аймшгийн кино тус наадмын 10 төрлөөс тавд нь ялалт байгуулжээ. Харин Силвестер Сталлоны Expend4bles уран сайхны кино хоёр төрөлд ялсан юм.

Winnie The Pooh: Blood and Honey киноны найруулагч Рис Фрэйк Уатерфильд хамгийн муу найруулагчийн шагналыг авсан байна. Түүний найруулсан кино шүүмжлэгчдээс маш муу үнэлгээ авсан ч маш ашигтай байжээ.

Тодруулбал 100 мянган ам.доллароор бүтсэн тус кино 5.2 сая ам.долларын ашиг олсон. Ийм учраас Уатерфильд энэ жил Winnie The Pooh: Blood and Honey киноны хоёрдугаар ангийг гаргах болсон юм.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button