Пап лам Украиныг цагаан туг өргөх зоригтой байх хэрэгтэй гэжээ

Ромын Пап лам Францис өнгөрсөн сард Швейцарын “RSI” телевизэд ярилцлага өгөхдөө хэд хэдэн сэдвийн талаар ярьжээ. Тус ярилцлага энэ сарын 20-ны өдөр цацагдах ч гэсэн “Reuters агентлаг ярианы хэсэг болон бичлэгээс олж авч чадсан байна.
Тус агентлагийн олж авсан ярилцлагын хэсэгт Пап Францис Украиныг цагаан туг өргөх эр зоригтой байж, ОХУ-тай дайныг зогсоох хэлэлцээ хийх хэрэгтэй гэж хэлжээ.
Ярилцлагын үеэр сэтгүүлч Францисээс Украин Оросын армийг няцааж чадахгүй тул бууж өгөх ёстой эсвэл ингэж бууж өгснөөр Оросын үйлдсэн зүйлийг хүлээн зөвшөөрсөнтэй адил гэх маргаан үүссэн талаар асуусан байна. Ингэхдээ сэтгүүлч цагаан туг гэх хэллэгийг ашигласан юм.
Францис үүнд хариулахдаа “Ер нь бол үнэн. Гэхдээ нөхцөл байдлыг ажаад, ард түмнээ бодон цагаан туг өргөх зоригтой, хэлэлцээ хийдэг тал нь хамгийн хүчирхэг гэж бодож байна. Хэлэлцэх гэдэг нь эр зоригийг илтгэсэн үг. Ялагдаж байна гэдгээ анзаарч, нөхцөл байдал муу байгааг хараад хэлэлцээ хийх зоригтой байх хэрэгтэй” хэмээжээ.
Тэрбээр нэмж “Нөхцөл байдал дордохоос өмнө хэлэлцээ хийхээс бүү ич” гэсэн байна. Ярилцлагын үеэр сэтгүүлч Францисээс Израил, Хамасын дайны талаар асуухад “Хэлэлцээ хийнэ гэдэг нь бууж өгч байна гэсэн үг биш” хэмээн хариулсан юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн арддаа зовлон авч ирж гуйлга гуйж байлдана гэдэг байж боломгүй юм .Ардахь нөхдүүд нь туслаж байгаа нэрээр нэг улсыг нь устгах , нөгөө улсыг нь сульдуулах л бодлого барьдаг.Магад ч үгүй зээлээ хэзээ ч төлөх боломжгүй болгож гарын дохиурын хүүхэлдэй аятай хөдөлгөхийг зорьж байхыг үгүйсгэхгүй. ПАП ҮНЭНИЙГ ХЭЛСЭН БАЙНА.ЕВРОПЫН АРД ТҮМНИЙ САНАА БОДОЛ Ч ТИЙМ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.УКРАЙНААС хямд пепсидтэй хортой будаа хүнсний зүйл авахыг европын олон оронд ард түмэн нь эсэргүүцэн жагсаж байна. Америкийн БН нам нь украйны тусламжийн мөнгийг ша*гах багасгах та*аар ярьж байна.Гуйлгын дайн удаан үргэлжлэхгүй байхаа даа .
Ok
Сайн бодож үнэнтэй эвлэр гэсэн юм уу да. Зүгээр ч нэг хэлээгүй байх. Олон улсын бодлого цаашид хэрхэхийг хамгийн их болгоож бодож байж л хэлээ дэ. Нэг гаргалгаа шүү дэ
Зөв
Энэ жинхэнэ чөтгөр дөө. Ижил хүйстэн, тероризм гээд бүх муухай бүхнийг дэмждэг лалар