НИЙГЭМУЛС ТӨР

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн 1400 адуу улсын хамгаалалтад авсан газрыг хоёр жил талхалж байна

УИХ-ын гишүүн Б.Наранхүү 1400 адуугаа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь  улсын нөөцөд бүртгэж, хамгаалалтад авсан  отрын бүсэд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд бэлчээсний улмаас тус нөөц газар талхлагдан, малчид оторлох нутаггүй болжээ.

Б.Наранхүү гишүүний адуу байгаа Баянцагаан  тал, Хундар уул орчим нь отрын бүсээс  гадна  цагаан зээр бэлчээрлэж, үр төлөө бойжуулдаг гол газар. Үүний сацуу жилийн жилд өвс ургамал сайтай байдаг  тул малчид хадлан тэжээлээ бэлдэхийн зэрэгцээ цас зудтай цаг  хүндэрсэн үед тийшээ очиж өвөлждөг.

Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдрах эрхтэй ч төрийн түшээ хүн ингэж улсын хамгаалалтад байдаг отрын бүсэд нутаглан, хууль зөрчин ямар ч зөвшөөрөлгүй гүний худаг гарган  малаа услаж,  холбогдох байгууллагуудаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь яавч зохистой үйлдэл биш.

Сүхбаатар аймгийн  мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны байцаагч нар  Б.Наранхүүгийн малчин Баасанхүүд дөрвөн удаа шаардлага хүргүүлсэн ч авч хэлэлцээгүй гэнэ. Худгийг нь гагнаад, лацдахаар  нээгээд малаа усладаг аж. Олон удаа шаардлага тавьсны эцэст Б.Наранхүүгийн малчинд 24 мянган төгрөгөөр торгожээ. Тэгсэн ч Б.Наранхүү үл тоон, одоо ч улсын нөөцөд бүртгэж, хамгаалалтад авсан нутагт 1400 адуугаа бэлчээн, дураараа дургиж явна.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Адуу нь чонын хоол л болох нь дээ
Адуу нь чонын хоол л болох нь дээ
2019-11-21 07:09

Хэрэв үнэхээр ийн "ЭЗЭРХЭЖ" байгаа бол байг�##� экологийн зүй тогтолоо дагаад зэрлэг амьтадын хүнс болсон цагаан зээрийн өлсгөлөн байд�##�, зээрийн тоог бууруулж улмаар "хээрийн эзэн" идэш тэжээлдээ өнөөх 1400-аас хүртэх болох нь дээ. Тийм зүйлийг нь хэлээд, зөвлөөд өгчихдөг хүн байдаг ч болоосой доо!

Иргэн
Иргэн
2019-11-21 08:39

Энэ уруултай хүн харах царайны новш

иргэн
иргэн
2019-11-21 10:07

энэ нэг даварцан гар нэг байнаа

Зочин
Зочин
2019-11-22 08:17

ug ni aduugui, naming hiigeed tolboriig tolood ih zov yavj bsn daa, odoo bas aduu m#ltai boltsiim uu, eruul hun uldehgui ni ee

Холбоотой мэдээ

Back to top button