III Чарльз хаан "Монгол хаан" жүжгийн багт хариу талархлын захидал илгээжээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын III Чарльз хаан "Монгол хаан" жүжгийн багт талархлын захидал илгээжээ.
Үүнийг III Чарльз хааны хувийн нарийн бичгийн даргын туслах Муна Шамсуддин ЭСЯ-аар дамжуулан манай талд уламжилсан байна.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" зохиолоос сэдэвлэсэн "Монгол хаан" жүжиг Английн "Колизиум" театрт 17 удаа, амжилттай тоглосон.

III Чарльз хааны захидалд "Эрхэм дээдэс "Монгол хаан" жүжгийн баг, Монгол Улсын ЭСЯ-ны хамт олонд энэ мэндчилгээг хүргэхийн ялдамд чин сэтгэлийн талархал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэж дурджээ.
Мөн манай талаас эхэлж III Чарльз хаанд талархал илэрхийлсэн болох нь захидлаас ойлгогдож байна. Улмаар хариу талархлын захидал илгээсэн нь энэ аж.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.