Улс төрийн мэдээ

"Оюу толгой" ХХК-д нэмэх гэж буй хоёр талбайг "Антрэ гоулд" 2003 оноос эзэмшжээ

"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ өчигдөр ээлжит бусаар хуралдсан.

Хуралдаанаар, "Антрэ гоулд" компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн хоёр талбайг, "Оюу толгой" ХХК-ийн эзэмшилд албан ёсоор нэмэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Одоогоор, ТУЗ хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй хэвээр байна.

Бид "Антрэ гоулд" компани, түүний тусгай зөвшөөрлийн талбайн талаар мэдээлэл бэлтгэв.

"Антрэ гоулд" нь “Антре” ХХК–ийн нэр дээр “Оюу Толгой” ХХК–ийн 6709А тусгай зөвшөөрлийн талбайг тойрсон Шивээ Толгой (15225А) болон Жавхлант (15226А) гэсэн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг юм байна.

Тус компани 2003 оноос энэ хоёр талбайд, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж иржээ. Харин 2004 онд "Айвэнхоу Майнз Лимитед" буюу, одоогийнхоор "Оюу толгой" ХХК-тай ашиг хуваах гэрээ байгуулсан.

Улмаар "Антрэ гоулд"-ын 4.6 сая хувьцааг 4.6 сая канад доллараар худалдан авч, 560 м хүртэлх газрын гадарга хүртэлх баялгийн 70 хувь, дооших баялгийн 80 хувийг эзэмшихээр тохирсон байна.

Энэ тохироог одоо "Оюу толгой" ХХК үргэлжлүүлж байгаа гэсэн үг.

Нэгтгэн дүгнэвэл, "Антрэ гоулд"-ын хоёр тусгай зөвшөөрлийн 80 хувийг "Оюу толгой" ХХК эзэмшдэг. Харин "Эрдэнэс оюу толгой" ХХК буюу Монголын Засгийн газар үүний 34 хувийг эзэмшдэг гэж ойлгож болно (ЭОТ ХХК нь ОТ ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг).

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, өдгөө энэ тусгай зөвшөөрлийн хоёр талбайг "Оюу толгой" ХХК-ийн эзэмшилд бүрэн шилжүүлэх нь маргаан дагуулна гэсэн. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд ч өөрчлөлт оруулах шаардлага үүснэ, өөрөөр хэлбэл холбогдох татвар хураамж зэрэг санхүүгийн нөхцөлийн хүрээнд Монголын талд ашиггүй тусна гэж тайлбарласан юм.

"Антре гоулд" компанийн гаргасан хувьцааны 16.5%-ийг Рио Тинто шууд бусаар эзэмшдэг юм байна. Хэрэв хэлцэл хийгдвэл, дээрх тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын эдийн засгийн үр өгөөжийн 20%-ийг "Рио Тинто" хүртэнэ гэдэг тооцооллыг Б.Солонгоо танилцуулаад буй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

"Антрэ гоулд" нь 20 гаруй жил лиценз эзэмшээд өөрөө яг ямар бүтээн байгуулалт хийсэн юм бэ???

Зочин
Зочин

Новш гэж, Рио Тинто Монголоос зайл!!!

Зочин
Зочин

Мэдээнийхээ найруулгыг сайжруулмаар юм.

Зочин
Зочин

Ойлгомжгүй балай юм бичихээ боль

Зочин
Зочин

Рио Тинто Монголоос гар!!! Рио Тинто Монголоос гар!! Рио Тинто Монголыг орхи!!!

Холбоотой мэдээ

Back to top button