УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Байр, машин авсан эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тул шалгана"

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 507 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 327 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 48 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг худал мэдүүлсэн, улмаар гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа орон сууц, авто тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу хууль ёсны орлогоор бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэр бүхий нэг албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан хянан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин зочин
Зочинзочин зочин
2024-03-26 19:35

Том машин хаусыг тэр болгон бизнесс хийдэг хүнч авч чадахгүй тийм том зах зээл ч манайд байхгүй тодорхой хэмжээний нэр �##�дар түмэнд түгээгдсэн бизнесс эрхэлэгч компани байх биз төрд ажилласан ажиллаж байгаа нөхдүүд яс юм нь дээрээ нийтийн байр ганц аятайхан суудлын машинд ч хүрэхэд хэцүү дээ

Зочин
Зочин
2024-03-29 09:46

Энэ том том жийп тансаг хаусийг хараад байхад дандаа төрд ажил хийсэн хүмүүс аваад байх юм ц�##�ин 1000000 к гэж байгаа ерөөсөө ойлгохгүй юм даа

ЗочинATG
ЗочинATG
2024-04-01 20:51

bvgd hudal medvvkdegiid medej bgaa yum boluu oddo munguu hugshin aav eejiinhee gert nuudag tedniihee ner deer hurunguu bvrtgvvlsen bas avilgaliin munguu tedniih dans ashiglana esvel naiz nuhdiinhuu dans ashigkadag esvel heer huduu baar savand orj belneer avdag neg darga gehed utasnii 10 dugaartai baih jisheetei bas ajliin shireenii shvvgeend 20 myngaaduud boodol boodloor baigaa baihaa iim baihad yaj temtseh be dee

Холбоотой мэдээ

Back to top button