Улс төрийн мэдээ

Чингэлэгтэй мөнгөний асуудлаар Р.Сэддорж цагдаад хандаж, А.Адьяасүрэн мэдээлэл худалдаж авахаа зарлалаа

Өмнөговийн хилээр нүүрс тээврийн зориулалт бүхий контейнэрээр хайрцагуудад хийсэн их хэмжээний юань орж ирээд хураагдсан. Энэ бол нэр бүхий улс төрчдийн сонгуулийн мөнгө гэсэн тайлбартай бичлэг нийгмийн сүлжээнд тархсан.

Уг асуудлаар Цагдаагийн байгууллага "Бэлэн их хэмжээний мөнгө хилээр орж ирээд хураагдсан үйл явдал бүртгэгдээгүй, харин уг бичлэгийг хаанаас хэн ямар зорилгоор түгээснийг тогтоохоор холбогдох газрууд ажиллаж байна" хэмээн мэдээлээд буй.

Тэгвэл уг бичлэгийн зарим дээр нэр дурьдагдсан УИХ-ын гишүүд, дарга нар мэдэгдэл болон зар тавиад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн "Энэ хаягийг хөтлөгчийн оршин суугаа хаяг, үнэн бодит мэдээллийг таван сая төгрөгөөр худалдаж авна.
Гүтгэгч бүхэнтэй хариуцлага тооцох нь иргэдийн мэдэх эрхийг хангах, миний иргэний үүрэг юм. Мэдээлэгчийн аюулгүй байдал, нууцлалыг бүрэн хариуцана хувь чатаар холбогдоно уу" гэв.

Харин Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж "Цахим орчинд "Улсын хилээр их хэмжээний мөнгө орж ирсэн нь Өмнөговь аймгийн нэр бүхий хүмүүсийн сонгуулийн мөнгө" гэсэн илт худал мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд үүнийг нийтэлсэн хаягуудыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандлаа.

Цаашид гүтгэлэг доромжлол, худал ташаа мэдээлэл энэ мэтээр газар авах хандлагатай байгаа тул та бүхэн үнэн зөвийг тунгааж аливаа мэдээлэлд цензуртэй хандаж байхыг хүсье" гэж мэдэгдлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Гааль цагдаа нотлогдоогүй мэдээ гээ биз дээ. ХКН чинь АН-ын сонгуулийг санхүүжүүлэх үү. ХКН чинь МАН-ын ах нь биз дээ. Хэрэв үнэн бол ямар ч эрүүл ухаантай хүн бодсон энэ бол МАН-ын сонгуулийн мөнгө Тэгээд ч гааль цагдаа нь мэдээлэл байхгүй гэж булзааруулж байгааг сонсоогүй юу

Зочин
Зочин

Адьяасүрэн гэж нэг Баттулгын жингэр бнаа !

Зочин
Зочин
Reply to  Зочин

МАН мөнгө
АН ялагдсан хүмүүст ямар мөнгө байдий

итгэлт
итгэлт

Би ямар замаар яаж ирснийг мэднэ

Нямсүрэн
Нямсүрэн

Орж ирсэн нь үнэн юм бол заавал нэг эзэн холбогдоч байжил таарна Харин үнэн зөв олж хатуу арга хэмжээ аваасай гэж хүсж бна Ингэж их хятад мөнгө орж ирэж буй нь айдаст автуулж бна шүү

Зочин
Зочин

Яг үнэн шүү

Зочин
Зочин

МАН ГАЗАР ЗАРСАН МӨНГӨ
БОЛЬ
АН ЧИХЭЖ ӨӨРӨӨ ЦЭВЭР ГАРАХ.

zochin
zochin

hulgaich hulgaichiig bariarai gej changa hashgardag

Түгжил
Түгжил

Хятадууд, Хэнд кондом өгөх үү? Ойлгомжтой биздээ⁉️????????????????????

Зочин
Зочин
Reply to  Түгжил

МАН-д өгөх нь мадаггүй үнэн ш дээ !

Зочин
Зочин

Нүүрсний хулгайчид...

Зочин
Зочин

МАН ын мөнгө байсан бол хил гаалиар мэдэгдэлгүй орж ирэх байсан байлгүй дэ. Үнэхээр л тийм их хэмжээний мөнгө орж ирсэн бол өөр зорилго агуулж орж ирсэн байж таарна

Зочин
Зочин

Хаягийг авч яах гэж байгаа алах гэж байгаа юм уу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ чинь Женкогийн зар, Адьяасүрэн гэсэн нь тийм уч иртай. Хаягий нь олж аваад..... яах нь тов тодорхой !

Зочин
Зочин
Reply to  Зочин

МАН ХУВЬЦАА ТАРААХ МӨНГӨ.

Зочинболио
Зочинболио

Jangaa hurteegui yumuu

Зочин
Зочин

Булхай хулгай худал луйвар заль мэх нь илчлэгдээд үхэхнээ хулгайчид чинь, бурууд нүд хурц шүү !

Зочин
Зочин

Хулгайч ноёдын Монголоо зарсан авилгалын мөнгө

Цогзол
Цогзол

Энэ бол ХКН аас МАН д илгээсэн санхүүжилт хэрэв АН ын мөнгө бол өдийд Монголоор нэг сeнсаац гааль цагдаа шүүх гээд хөдөлж байгаа МАН ын мөнгө учир ямар хөдөлгөх шалгах эрх өгөөгүй чимээгүй дарнашдээ

Зочин
Зочин
Reply to  Цогзол

Ман.ын мөнгө мэдээж.

Зочригнннэ
Зочригнннэ

Худал мэдээ тарааж байгаа нөхдүүдийг яаралтай олж тогтоож хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

Зочин
Зочин

Өөрөө хулгайлсан мөнгөө ил болгооч

Irgen
Irgen

Nuurschin Adiyasuren hulgai gaar gargasan nuuree tul

Бат
Бат

Хятдууд нохойнуудаа дахин тавихаар зэхэж байгаа бололтой. Нөгөө айхтар тагнуулчид хаана яваа юм бол доо. Чадахгүй бол хуланг гараад мөрдүүлдээчээ

Уншиж танилцсан зочин
Уншиж танилцсан зочин

За сайхан их хэмжээний мөнгөний эзэн олдохгүй байгаа сайн л байнашдээ ил болгож мэдээлэл өгсөн эзэнгүй мөнгөө Улсын санд оруулаад мөнгөний хувь гэж хуулийн заалтад байгаа шагнал байх ёстой авах хэрэгтэй байгаа юм тэгээд дараа нь бол гарч ирсэн эзэн гэх хүмүүстэй таарсан ялын хуулийн дагуу оноох хэрэгтэй байгаа юм байна гэж ойлгогдохоор байна

Зочин
Зочин

Адьяасүрэн нүүрсний хулгайн мөнгөөрөө авах нь!

Зочи Гэрэл
Зочи Гэрэл

Дарга нар хүний хийхгүйг хийж байхад яаж итгэх
Худалч гэж далай хэлсэн ярьсандаа х а риуцлага
Байхгүй үнэнгэж бодож байна

Явуулын хүн
Явуулын хүн

Сонгуулийн мөнгө тараах ажил хийнэ харин дундаас нь чавчих сонирхол байгаа үнэнч шударга байна ккк

Зочин
Зочин

Мэдээж орж ирсэн нь үнэн байна дээдцүүл сандаралдаад эхэлжээ

Зочин
Зочин

Баригдчаад бантаад бнуу хулгайч нар монголчуудаа ахиж ийм хулгайч нарыг толгой дээрээ бүү гарга байх ёстой газар нь байлга чонотой нийлсэн гичийнүүд

Зочин
Зочин

Сэддорж Адьяасүрэн хоёрынх л юм бна ш дээ. Ойлгомжтой. Адьяасүрэн энэ авгайг хориооч ээ
Сэтгүүлчийг машинд цаас шиг чихэж аваад явдаг л юм билээ

Иргэн
Иргэн

Монгол улсын төрийг худалдаж аваад нөгөө Хөрөнгө оруулалтын хуулиа батлуулах юань орж ирж бн!!! Зөв зөв сайд нь хүлээж ядаж байгаа!!! 24-оны сонгуульд гадаадын (Хятад)-ын хөрөнгө оруулалтын гишүүд ялалт байгуулж өмнөд хөршид маань Баяр наадам болох юм бн

Монгол
Монгол

НАМЫНХАН ЧИНЬ СОНГУУЛИЙНХАА МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ТА 2 ШИГ ХУЛГАЙЧИЙГ ЯВУУЛАА ЮУ КК

Зочин
Зочин

Мэдээлэл авна гэж худал яриад хэрэггүй та нар хэргийг өөр тийш нь хандуулж төөрөгдүүлэх арга. Та нар энэ аргыг юм болгон дээр хэрэглэдэг болохоор ард түмэн хууртагдахгүй бсон шүү. Ард түмэнг басаж бгүй.

Зочин
Зочин

Энэ адьяа авгай ч дээ мэдэхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button