УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Газрын асуудал дээр арсалдсан ч, байшин үйлдвэрлэл дээр “гар барина”

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр "Эрэл" ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат”-ын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тэрбээр, нийслэлийн дахин төлөвлөлт барилгажуулах ажлын хүрээнд түүний “Байшин үйлдвэрлэх комбинат”-ийг сонирхож очжээ. Ингэхдээ “Кноп дараад яг төлөвлөсөн хугацаанд хоёр блок барилга бариулж үзэх” тухайгаа илэрхийлэв. Хэрэв амжилттай болвол цаашид хамтран ажиллахаа хэллээ.

Уг нь сар хүрэхгүй хугацааны өмнө Хотын дарга Х.Нямбаатар газрын асуудал нь дийлддэггүй хэд хэдэн хүний дунд “Эрэл”-ийг сөхөж оруулж ирсэн байдаг. Нэмээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар Б.Эрдэнэбат, Х.Багабанди нарын нэр дурдагдаж, газрын дуудлага худалдааны мөнгөө нэхэхээр болсон.

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат бол хэн бүхний хүсээд олж авч чаддаггүй Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд буюу Зайсангийн аманд, Нүхтийн аманд, Хүүшийн ам зэрэг аманд томоохон газруудыг ашиглах эрхийг авсан том артай нэгэн. Нэмээд одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 онд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат анхан шатны шүүхэд эхнэртэйгээ шүүгдэж, эхнэр нь цагаадаж, өөрөө долоон жилийн ял сонсож байв.

Тодруулбал, “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Ариг” банк,  “Байшин үйлдвэрлэх компинат-1” үйлдвэр зэрэгт хөрөнгө оруулж хувьцаа эзэмшигч болсон байна.  Ингэхдээ “Ариг” банк,  “Байшин үйлдвэрлэх компинат-1” зэрэгт оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр буцаан авах гэрээ байгуулсан аж. Гэвч энэ үүргээ Б.Эрдэнэбат биелүүлээгүй. Иймээс түүнийг бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэж үзэн, дээрх ялыг оногдуулсан байдаг.

Тэгэхээр Хотын дарга Б.Эрдэнэбатыг газрын олон асуудлуудтай ч, 5 баллын газар хөдлөлт, -50 хэмийн хүйтэнд тэсвэртэй барилга барих хүчин чадал бүхий байшин үйлдвэрлэлийн комбинатыг нь хэрэгтэй гэж тооцоолж очсон аж.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ХАН-УУЛ ИРГЭН
ХАН-УУЛ ИРГЭН

оДОО Л МАН АЙ ДАРГА ЗӨВ ТИЙШЭЭ ЯВЖ ЭХЭЛЛЭЭ_______МАШ ҮР АШИГТАЙ САЙН ҮЙЛДЬЭРИЙГ ОРУУЛЖ ИРСЭН ДААНЧ ЗГ-С ТӨСӨЛДӨӨ ХАМРУУЛАХГҮЙ ХОХИРООЖ БГААМ

wqewq
wqewq

Газар, барилга, зам, усны барилга байгууламж, ус сувгийн газар шууд нэг яаманд харьялагдвал таарна

Зочин
Зочин

Nymbaatar yum hiih geed l uzeed bn

зочин
зочин

ЭРДЭНЭБАТАД ХЭЗЭЭЧ ИТГЭЖ БОЛОХГҮЙ .МАШ АЮУЛТАЙ

иргэн
иргэн

хотын захиргаа эрэлийн үйлдвэрийн хувьаа эзэмшигч болж болно, түүнтэй хамтран ажиллах хэрэгтэй, германаас оруулж ирсэн байшин үйлдвэрлэх үйлдвэртэй хамтарч ажиллах нь зөв өө.

Зочин
Зочин

Эээ дээ нямка минь дээ наад босоо ороолондоо бүхлээрээ залгиулав даа

Зочин
Зочин

Эрлийн Эрдэнэбат гэж нөхрийг авч үлдэхээр шийдсэн бололтой Нямбаатар ер яг юу хийгээд бгаа хүн бээ.

Зочин
Зочин

Зөв дөө. Германаас оруулж ирсэн наад Байшин үйлдвэрлэх кабинатаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулчихвал Улаанбаатарын утааг бууруулах олон айлыг орон сууцтай болгоход үгүй ээ мөн их нэмэртэй сэн.

Зочин
Зочин

Бал гас

Зочин
Зочин

Хамтран ажиллавал сайн л даа,Эрэлийн Эрдэнэбат женкогийн оцгонодог Баасанбат,номингийн Баярсайхан 2-ын хайчинд орж 7 жилийн ял аваад явчихаа алдсан шүү,мартсанаас мал мэнд үү гэгчээр оцгонодог,болон шүүгч нар болон буурал Гансүхийн хэрэг яасан бол уг нь Шударга л юм бол Оюунэрдэнэ үүнийг ярих байсан таг чиг шүү.

Ж.Энхбаяр
Ж.Энхбаяр

Манай энэ Американ дэнжид байгаа барилгаа Хураалгаад дотор нь байсан ажилчид нь гудамжинд гарсан л юм даа.

Зочин
Зочин

Болж бн ш дээ.

хотын хүүхэд
хотын хүүхэд

Нэг нь "заль" гэж ойгүй "бүрэн боломжтой" гэдэг жижүүр үгтэй,нөгөөх нь "хууль" ярьж "шөвөгнөнө" ???? үр дүнд нь татвар төлөгчид хохироод дуусна дөө

Иргэн
Иргэн

Хотын даргад баярлалаа маш зөв шийдэл блаа. Мундаг залуусаар багаа бүрдүүлсэн Та бүхнээс их хүлээлттэй бгаа шүү. Амжилт

Бат
Бат

Оджаргал баясгалан эрдэнэбат бүгд хулгайчууд. Хулгайч нартай нийлж.юм хийнэ гэж одоо юу байна даа хэнийг доромжлоод байгаа новш вэ. Нэг бол оройгүй тэнэг юм байна даа наад хулгайч нараа шоронд хийж хөрөнгыг нь хураахгүй юм уу.

Энхбаяр
Энхбаяр

7-гоос доошгүй баллын газар хөдлөлтөд тэсвэртэй барих хэрэгтэй биз дээ! Жил ирэх тусам газар хөдлөлтийн давтамж хүч нэмэгдэж байгаа энэ үед яагаад Барилгын чанар стандартын шаардлагаа бууруулаад байгаа нь ойлгомжгүй байна?!!?! Уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй шүү!

Зочин
Зочин

Дарханы Цементын үйлдвэрийг хувьчилж аваад балгас болсондоо

Зочин
Зочин

ЭЭ ДЭЭ НЯМКА ИЙНХҮҮ ТАЛИЙГААЧ БОЛЖ БАЙСАН БОСОО ОРООЛОНД ЦУС АМСУУЛЛАА ДАА ОДОО Ч ЖИНХЭНЭ ЦАДАХИЙГ МЭДЭХГҮЙ ЗАЛГИЖ ХУНДАГА ТАВИХГҮЙ АРХИ УУЖ ХУТГА ТАВИХГҮЙ МАХ ИДНЭ ГЭГЧЭЭР ЧАМАЙГ НАМТАЙ ЧИНЬ ХАМТ ЗАЖЛАХГҮЙ ЗАЛГИЖ ДҮЛЭХГҮЙ БААГААД УСАА ТАТНА ХӨӨРХИЙ НЯМБА ЯАЧ Ж ОРИЛООД САЙХАН ДУНД ХУРУУНЫ НУГАЛБАР АВААД ЧАД.ЧИ МЭДДЭГҮЙ ЮМ УУ? ЭРЭЛ ХУРД ЭРЭЛ БАНК ЭРЭЛ СУРГУУЛЬ ЭРЭЛИЙН БААР САВУУДАД АЛНУУД ОЛНООРОО ЦУГЛАЖ АЛАА ХУДАЛДДАГ БАЙСАН ДАА ОДОО ТЭР АЛНУУД СУНААД ДАРВАЙГААД ИХЭНХ НЬ ХӨГШИН ҮНЭЭ БОЛЦОРСОН БАЙГАА

Зочин
Зочин
Reply to  Зочин

үнэнийг ч нэг ГОЛООР НЬ ХЭЛЖ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button