Нийгэм мэдээ

Үүрэн холбооны оператортой хуйвалдан дугаар авч, залилан хийдэг этгээдүүдийг илрүүллээ

Энэ оны 03 дугаар сарын 27-ны өдөр цахим орчинд ... иргэний фээсбүүк хаягаас “...Дугаарын ченж хийдэг нэр бүхий иргэд дураараа бүртгэлгүй дугаар зарах нь багадаад, фейсбүүк орчинд залилан хийдэг болсон байна. Дээрх гэмт этгээдүүдэд байнга бүртгэлгүй, эзэмшигч нь тодорхойгүй дугаар өгч, тодорхой ашиг авдаг хүмүүс байдаг юм байна...” гэх мэдээлэл гарсан.

Энэ дагуу ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагааг явуулахад иргэн “А”, “М” нарын хоёр иргэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ".........." төвийн гадна талд бүртгэлгүй дугаар худалдан борлуулж байсныг илрүүлсэн.

Тэдний тээврийн хэрэгсэл болон биед үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулахад эзэмшигчийн бүртгэл тодорхойгүй нийт 140 ширхэг үүрэн холбооны дугаар биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр эзэмшигч нь тодорхойгүй дугааруудыг нэр бүхий үүрэн холбооны оператор компанийн ажилтан иргэн “Н” нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шинээр үүсгэж, тус хоёр этгээдэд худалдан борлуулдаг байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилан байдлаар тогтоогджээ.

Иймд, иргэд та бүхэн аливаа үүрэн холбооны операторын дугаарыг авч хэрэглэхдээ тухайн байгууллагын албан ёсны баталгаат сувгуудаар худалдагдаж буй дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлэн худалдан авч, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас сануулж, мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-05 16:29

Буцааж өөрийхөө барьж байсан дугаараа барих юумсан.Орераторууд мапижсан хүмүүс .Дугаарийн ченжүүдтэй нийлж дугаар зарахаа бол
ьмоор .Ш�##�гадаг газар байдаггүй юүмуу.Энэ ганц удаагых биш шүү

Зочин
Зочин
2024-04-06 11:16

Миний дугаарыг бас зарсан байсан. Би хэрүүл уруул хийж байж буцааж авсан

Холбоотой мэдээ

Back to top button