Улс төрийн мэдээ

Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах заалтыг хасахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Лхагва гарагийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах заалтыг хасахыг гишүүд дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 5 дахь хэсэгт төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болох зохицуулалттай.

Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах” асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэж заасан бөгөөд уг газрын зааг, ашиглах журмыг тогтоох бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заажээ.

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтоодог байна.

Дээрх хуулийн зохицуулалтууд нь гадаадын иргэн, хуулийн этгээд газрыг ашиглуулах асуудлыг зохицуулж байгаа атал Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэлх жилийн хугацаагаар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зохицуулж байгаа нь Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Иргэн Н.Номун-Эрдэнээс “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэхийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг цахим системд 100,167 иргэн дэмжиж саналаа өгсөн.

Иймд хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах өөрчлөлт бүхий хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 54.5 хувь нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 4, 2024 09:52

"Ч.Хүрэлбаатарыг хувь хүнийх нь хувьд би мэдэхгүй. Харин Гадаадын хөрөнгө оруул�##�тын шинэ хууль санаачлан батлуулах гэхэд нь оросын тавиулууд эсэргүүцээд гацаахад нь түүний санаачилгыг дэмжих нь зүйтэй гэдгийг ойлгосон! Гэхдээ энэ хүний �##�даа дутагд�##�, хэрэг зөрчил (хэрэв тийм юм байгаа бол)-ыг хамга�##�ан хаацайлна гэсэн үг огт биш шүү! Тэр нь иргэн надад падгүй! Гагцхүү улс оронд хэрэгтэй хуулийг гаца�##�гүй бат�##�маар байна!!! Дараа нь та нар энэ Хүрэлбаатараа яах нь нэг их сонин биш! Өөрөөр хэлбэл, Женко нар Хүрэлбаатараар барьца�##�ан ГХО хуулийг бүү гацаа!!! Хүрэлбаатартай хийх тооцоогоо хууль батлагдсаны дараа хий!!! Хуулийн төслийг гацаах ш�##�таг нь газрын асууд�##� гэнэ: гадаадын хөрөнгө оруулагчид газар эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй гэвэл тэд чинь монголын газар шороон дээр буухгүй агаарт хөвөж явах юм уу?? Агаарт үйлдвэрээ барих юм уу?? Тэнэглэхэд ч бас хязгаар байдаг юм шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button