Улс төрийн мэдээ

Амиа алдсан цэргийн алба хаагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгох хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын даргад өргөн барилаа.

Тодруулбал, уг хуулийн нэмэлт өөрчлөлтөд 10.1.1-т зааснаар цэргийн албан хаагч нас барсан бол түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд олгох тэжээгчээ алдсны тэтгэврийг хүүхэд хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран Эрүүгийн хуулийн 14.1.1 заалтын хувиар олгоно.

Тухайлбал, энхийг сахиулах, дайн байлдаанд оролцох, байлдааны галт зэвсгээр буудлага хийх, тэсэлгээ хийх, хуульд заасны дагуу чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, онцгой байдлын нөхцөлд ажиллах, улсын хил онц чухал обьектийг хамгаалсны улмаас нас барвал бага хүүхдийг 18 нас хүртэл цалинг нь олгох юм байна.

Мөн амь насаа алдсан цэргийн албан хаагчийн гэр бүлд 80 мкв доошгүй орон сууц нэг удаа өгөхөөр зохицуулалт хийжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баяраа
Баяраа

Яасан? Нас барах бэлтгэлийг хангалаа гэсэн үг үү. Урьдчилан сэргийлэх тодорхой арга бодож хэрэгжүүлэх дорвитой алхам , бодлого дутагдаад байгааг олж харахгүй .байна уу. Томчуулын хариуцлагаас зугтах нэг арга авилга мэт ойлгогдохгүй байна уу. Хариуцлага тооцохгүйгээс энэ асуудал давтагдаад байгаа шүү. Ажил хариуцсан удирдлагуудаас хохирол төлбөрийг гаргах ёстой биш үү.

Зоч
Зоч

Эрүүл үү ???

Холбоотой мэдээ

Back to top button