Улс төрийн мэдээ

Г.Баттүшигийн "Хүрээ" амаржихтай хаяа нийлсэн 2830 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болголоо

Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу II төрөх эмнэлгийн газрыг 2003 оноос эхлэн хэсэгчилж бусад этгээдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор шинээр ашиглалтад орох эмнэлгийн барилгын ойр орчимд стандарт зөрчсөн нөхцөл байдал, архитектур төлөвлөлтийн маргаан өрнөсөн.

Тодруулбал, тус газрын өмчлөлийн газраас хэсэгчилж бусад этгээдэд шилжүүлсэн. Гэвч тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө хураагдаад, улсын өмчид орчихсон гэх мэт асуудалтай. Үүнтэй холбоотойгоор газар олголтыг шалгуулж, энэ бүх газар олголт эхнээсээ хууль бус гэдгийг тогтоолгохоор "Хүрээ" амаржих газар холбогдох газруудад удаа дараа хандсаар ирсэн.

Тэгвэл Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах иргэн Г.Баттүшигийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.  

Уг барилгын суурь, хашаа нь II төрөх эмнэлгийн эзэмшил газар луу хэтрэн орсон нь орц, гарц, төлөвлөлтийн стандартыг зөрчиж байсан юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-17 17:01

нямбаатар сайд газрын аймаатай үзэж бна даа дэмжнээ

Зочин
Зочин
2024-04-17 18:09

Songuuli ugtsan l show ymdaa songuulias umnu yaaj iij bgad l onoo awchih geed zvtgeed bga ni haragdaad bn shuu odoo nuguudvvl ni shuuhdeed diilne tegeed barilgaa vrgeljluulj barina ter uyd songuuli duustsan hen ch toohgui

Зочинан
Зочинан
2024-04-17 21:45

Зөв, дэмжиж байна, луйварчид л эсэргүүцэж байгаа шүү

Зочин
Зочин
2024-04-17 22:34

Mash zow amjilt

Зочин
Зочин
2024-04-17 23:00

tsaasan deer yamar ch shiid baigaad nemergui de, nuxduud baridagaa barijil taarna ...

Ганаа
Ганаа
2024-04-18 10:16

НЯМБААТАР САЙН БАЙНАА

Энжо
Энжо
2024-04-18 22:18

Барилгын ажил өдөр шөнөгүй явж байх шиг л бсандаа, тэрийг яах юм бол доо.

Холбоотой мэдээ

Back to top button