Улс төрийн мэдээ
УИХ-ын сонгуульд 71 бие даагч нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ
Үндэсний аудитын газар /ҮАГ/ 2024 оны дөрөвдүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэж тавдугаар сарын 8-14-ний өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулна.
Тавдугаар сарын 24-ний өдөр бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Б.ХАШ-ИЛД




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ д бие даагч огт хэрэгүй гэдгий өнгөрсөн түүх харуулсан даа. Хайран мөнгө цаг заваа барж яах нь вэ