Улс төрийн мэдээ

AP агентлагт нийтлэгдсэн гэх худал агуулгатай мэдээг Монголоос бичжээ

"Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт олон улсын хөрөнгө оруулагчдыг цочроов" нэртэй орчуулгын нийтлэл хэд хэдэн мэдээллийн сайтад нийтлэгдсэн. Үүнийг Associated Press агентлагийн нийтлэл хэмээж, эх сурвалж дурдаад буй.

Харин агуулга нь:

  • Монгол Улс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан
  • Улмаар Засгийн газар уул уурхайн төслийн 50 хүртэлх хувийг нөхөн төлбөргүйгээр хурааж авах эрхтэй болсон
  • Төсөл хэрэгжүүлэгчдийн эзэмших хувь 34 хувьд л хязгаарлагдах болсон
  • Улмаар хөрөнгө оруулагчид цочирдож байна гэхчлэн юм.

Үүнийг нягталж үзье.

Нэгдүгээрт, "Associated Press" агентлагт тавдугаар сарын 1-ний байдлаар дээрх мэдээ материал нийтлэгдээгүй байна. Гарчгаар хайж үзсэн ч олдсонгүй.

Монголын сайтуудад орчуулагдагдахдаа ийм зурагтай байв. Тус гарчгаар хайлт хийсэн.

Харин Kalkinemedia, Ktla гэсэн хоёр сайтад оржээ. Ингэхдээ Очирбатын Болдбаатар автортай, "Creative Forces" агентлагаас бэлтгэсэн мэдээлэл гэж дурдсан байна.

Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуульд хамгийн сүүлд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт орсон. Үүнд дээрх шиг агуулга байхгүй.

Түүний өмнө энэ оны эхээр өөрчлөгдсөн бөгөөд мөн тийм агуулгагүй.

Ашигт малтмалын тухай хуульд ямар өөрчлөлт орж байсныг ЭНД дарж үзнэ үү.

Өөрөөр хэлбэл, уул уурхайн төслийн 50 хувийг хураах, худалдах эрх Засгийн газарт олгогдсон хуулийн өөрчлөлт хийгдээгүй. Саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд лав тусаагүй юм.

Тэгэхээр дээрх төөрөгдүүлсэн мэдээлэл нь гадаадын жижиг, хэд хэдэн сайтад гарч, тэдгээр нь Монголд орчуулагдсан гэж ойлгогдож байна. Харин үүнийг монголчууд өөрсдөө зохион байгуулсан дүр зурагтай байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button