УЛС ТӨР

"Сард группийн 50 мянган төгрөг авахын тулд хотоос Архангайд очиж байна"

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх ёсс зүйн хороонд ажиллалаа. Тэрбээр энэ үеэр төрийн албаны одоогийн нэр хүнд, үнэлэмжийн асуудлыг чухалчлах ёстой гэдгийг онцолж, хэлсэн үгэндээ,

"Сарын 50 мянга, хоёр жилийн 1.2 сая төгрөгийн группийн мөнгө авахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэн маань Улаанбаатар хотоос Архангай аймагт очиж байна. Ингэхдээ бүтэн сар комиссын хурал хуралдахыг хүлээж айлд байгаад, ирж буцах зардалтайгаа нийлээд хоёр сая төгрөгийн зардал гаргаж байна. Эргээд нэг сая 200 мянган төгрөгийн группийн мөнгө авахын тулд. Энэ мэтчилэн иргэдэд эерэг нөлөө, дэм тус байхгүй, хүнд суртал улам хүндрэм бэрхшээлийг үзүүлж байгаа ийм кэйсүүд төрд байгаа учраас төрийн албаны нэр хүндийн асуудал үүсэж байна гэж харж байгаа.

Тиймээс иргэд, олон нийтийн зүгээс төрийн албанд өгч ирсэн үнэлэмж, үнэлгээ сул байгаад анхаарал хандуулж, хариуцлагатай төрийн алба, албан хаагчийг бий болгох, төрийн албаны хүний нөөцийн бодлого, зааг ялгааг тодорхой болгоход анхаарлаа хандуулж ажиллана.

Цаашлаад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгүүдэд төрийн албаны шинэчлэл, төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн асуудлыг тусгаж чадсаныг тодотгоод төрийн албанд процессын дахин инженерчлэл хийх шаардлагатай. Ингэснээр орчин цаг, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан, олон нийтийн хүлээлтэд хүрч чадахуйц бүтэцтэй төрийн албыг бий болгох боломжтой" хэмээн тодотгов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-06 13:14

Намын гишүүдээ загнаж болохгүй

Зочин
Зочин
2024-09-06 14:49

Iim juram odoo gishuun bolson jasrain zee ohin gargasan gaihaad baih um

Зочин
Зочин
2024-09-06 16:15

Төрийн �##�баны хүмүүс мэдлэг дорой дээр нь харилцах хахилцааны чадвар муу хүнтэй ярихын оронд утасанд анхаар�##� их бүдүүлэгдээ

Зочин
Зочин
2024-09-06 17:45

Хогийн луйварчин их хурлын дарга.Энэ улс өөдлөхгүй нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button