Гадаад мэдээ
Хятадын "Shenzhou 19" хөлөг өнөөдөр сансарт хөөрлөө
Хятад улс өнөөдөр /2024.10.30/ өглөөний 04.00 цаг 27 минутад сарны судалгааны "Shenzhou 19" сансрын хөлөг хөөргөхөөр боллоо.
Тус хөлөг хөөрснөөсөө хойш ойролцоогоор зургаан цагийн дараа “Tianhe” станцтай холбогдох бөгөөд хөлгийн баг Цай Сюже, Сүн Линдун, Ван Хаозэ нарын гурван нисгэгчээс бүрдсэн байна.
Эмэгтэй сансрын нисэгч Ван Хаозэ сансарт ниссэн Хятадын гурав дахь эмэгтэй нисгэгч болж байна. “Shenzhou 19” хөлгийн багийнхан сансрын станцад зургаан сар орчим байх юм. Хятадын сансрын хайгуулын төслийн алба энэ оны 11 дүгээр сарын дундуур ачаа тээврийн "Tianzhou-8", дараа жил "Shenzhou-20”, “Shenzhou-21" хөлгийг хөөргөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.