Дулааны гуравдугаар цахилгаан станц 169 саяар ультра шүүлтүүр худалдаж авна
Дулааны гуравдугаар цахилгаан станц нь 169 сая төгрөгөөр ультра шүүлтүүр худалдаж авах тендер зарлажээ.
Ингэхдээ өөрийн хөрөнгөөр худалдан авах юм байна. Тус тендерийг дэлгэрүүлж задалбал, "SVU-1060-B" ультра шүүлтүүрийн мембран 28 ширхэгийг худалдаж авахаар заажээ.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхэд 1966 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр анхны суурь тавигдаж байжээ. Харин 1968 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны зуух ашиглалтанд орж, нийслэл хотын албан байгуулага, орон сууцанд дулааны эрчим хүч түгээж эхэлжээ.
Тус цахилгаан станц нь:
- Цахилгаан үйлдвэрлэх
- Дулаан үйлдвэрлэх
- Дулаан түгээх
- Цахилгаанаар зохицуулалттай хангах
- Дулаанаар зохицуулалттай хангах
тусгай зөвшөөрөлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, Монгол улсын эрчим цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг ханган ажилладаг байна.
Ультра шүүлтүүртэй холбоотой тендерийн мэдээллийг энд дарж авна уу.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
choijilsuren gj adgiin shunal hed nugalaad bhd medeh hun bhgui erchimhuchnii mergejliin hunee tawiach ene er n idej uuh gj l orj irsen n todorhoi.bur nam n tomilj ntr arai yu tets-uud turiin tusgai hamgaalaltand bdg obekt shdee. hen durtai n tend orood uimuuleed sanhuug hutgaad olz hj bolohgui. 1unaltand orvol sergeh chgui ter chigeeree hot hulduj haranhui nuurleh ayultaig ter medeh chgui nodnin jil hotiig hulduu shahuu uvuljuulsen shuu t1 chini eniigee unalt gd bg bol z##l erchim huch chamgui bhd hezee ch tm baidald orj bggui shuu!!