УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газрын хуралдаанаар Д.Дэлгэрсайханыг чөлөөлжээ
Энэ сарын 09-нд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан архидан согтуурсан үедээ бусдын биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.
Д.Дэлгэрсайханд зодуулж хүнд гэмтэл авсан Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнэ нь өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа тухай бид өчигдөр мэдээлсэн.
Тус асуудалтай холбогдуулан УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Түүний хүсэлтийг өнөөдрийн /2024.11.13/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. Улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэдэг мэдээлэл байна.
Зодуулсан хохирогч Б.Төгс-Эрдэнийн шүүх эмнэлэгт үзүүлсэн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалан Д.Дэлгэрсайханыг яллагдагчаар татах эсэх нь тодорхой болох ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОДОО ДЭГИ МИНЬ ЧӨЛӨӨТЭЙ АРХИДААЧ ХҮНИЙ МӨС ЧАНАР ИЙМ ҮЕД ТАНИГДДАГ ЮМ АЖЛЫХАА ХҮМҮҮСИЙГ ШАЛГААЧ БАВДАГ БАЙСАН ХҮҮХНҮҮДЭЭ УРЬ АРХИДАЯ БАВАЛЦИЙ ГЭЖ ХЭЛ ИРЭХГҮЙДЭЭ ХАРЖ Л БАЙГААРАЙ ИРЭХГҮЙ ХӨӨРХИЙ МУУ ЭХНЭР ЧИНЬ Л СЭТГЭЛИЙГ ЧИНЬ ЗАСАЖ БАНДААШ ЛЭЭВЧИГЭЭ ТАЙЛНА ЭНЭ БОЛ БОДИТ ҮНЭН ШҮҮ