Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээЭРЭН СУРВАЛЖЛАХ

Д.Дэлгэрсайханыг ажлаас нь чөлөөлж, зодуулсан Б.Төгс-Эрдэнийг ГССҮТ-д эмчлүүлж байна

Засгийн газрын маргааш |2024.11.13|-ийн хуралдаанаар албан өрөөндөө архидан согтуурсан Д.Дэлгэрсайханыг ажлаас нь чөлөөлж, нөхөн томилгоог хийх аж. Харин түүнд зодуулсан Б.Төгс-Эрдэнэ ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

-Д.Дэлгэрсайхан хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг зодсоныхоо дараа "Ажлаа өгье" гэжээ-

Энэ оны 11 дүгээр сарын 09-ны оройн 23.45 цагт УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын өөрийн албан өрөөнд согтуурсан үедээ зодож танхайрсан хэрэг гарсан. Харин даргадаа зодуулж нүүрэн тус газартаа гэмтэл авсан Б.Төгс-Эрдэнэ тэр даруй ГССҮТ-д хүргэгдсэн билээ.

Тэгвэл албан өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэж, хүнийг зодож танхайрсан Д.Дэлгэрсайхан үргэлжлүүлэн ажиллах эсэх анхаарал татна. Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад "УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах өргөдөл өгсөн. Иймд энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж буй" хэмээсэн юм.

-УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы зодсон Б.Төгс-Эрдэнэ гэж хэн бэ-

2017-2022 он хүртэл Хүнс хөдөө аж ахуйн яамны мэргэжилтний алба хашиж байсан бөгөөд өнгөрөгч он буюу 2023 оноос эхлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж буй.

Түүний 2023 онд мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

  • Нийт орлого: 44,1 сая
  • Гэр бүлийн орлого: 21,6 сая
  • Хоёр орон сууцтай, бөгөөд орон сууц, барилга байгууламж нийт дүн: 250 сая
  • Тээврийн хэрэгсэл: 28 сая төгрөгийн үнэ бүхий Toyota Harrier маркийн нэг машинтай
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 10 сая
  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 150 сая

Харин Сүхбаатар дүүргийн УБХ-ийн дарга болохоос өмнө буюу 2022 онд мэдүүлсэн ХОМ-той харьцуулан харахад хадгаламжийн хэмжээ 10 сая төгрөгөөр, гэр бүлийн орлого 10 сая төгрөгөөр, нийт орлого 8 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн байдалтай байна.

Бид түүний биеийн байдлыг тодруулахаар ГССҮТ-тэй холбогдоход "Хувь хүний эрүүл мэндийн нууц тул биеийн байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээсэн юм.

Харин албан өрөөндөө согтуурсан үедээ бусдын биед халдсан Д.Дэлгэрсайхантай болсон явдлын талаар мэдээлэл авахаар холбогдсон боловч бидэнд хариулт өгөхөөс татгалзлаа.

Мөн хэргийн хохирогч буюу Б.Төгс-Эрдэнийн удирддаг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн УБХ-тэй холбогдоход "Манай дарга одоогоор ажилдаа ирээгүй байна. Бид тухайн хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн хариултыг өгсөн юм.

-Тус хэрэгт хамаарах хуулийн зохицуулалт-

Эрүүгийн тухай хуулийн 11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

  1. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг:
  • 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар;
  • 2.2.хохирогчийг тохуурхан доромжилж;
  • 2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 12, 2024 08:00

Хоёулаа нийлээд хамт архидаад нэг нь нөгөөгөө бодчихсон юм байна

Иргэн
Иргэн
11 сар 12, 2024 10:28

ТЭНД АРХИДСАН БҮХ ХҮМҮҮС АЖЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ХОХИРОГЧ БАС ХАЛАГДАХ ӨРӨГДЛӨӨ ӨГӨХ БАЙЛГҮЙ

Хэнмэдэх
Хэнмэдэх
11 сар 12, 2024 21:07
Reply to  Иргэн

Хэт туйлширч болохгүй ээ, харин уугаагүй болохоор нь шахаж шаардаад зодсон ч юм билүү?.. Цагдаа прокурорууд нэг т�##�д нь гаргах биз...

Муу үгт
Муу үгт
11 сар 12, 2024 13:10
Reply to  Иргэн

Тийншдээ

Budragchaa
Budragchaa
11 сар 12, 2024 10:43

Garchig aldaatai?!? Setguulchded zuv bichgiin durem une tulburgui zaana.

Irgen
Irgen
11 сар 12, 2024 10:55

Odo hun zodson hun horigdoho baisan yum u tamine ajil bol zvger l hun zodood orhij bh heregsel bj de tamine

Зочин
Зочин
11 сар 12, 2024 12:23

Золбин царайтай �########� байна угаасаа

Зочин
Зочин
11 сар 12, 2024 13:05

Гэртээ харьж хүүхдээ хичээлийг давтуул худ�##� яриад л цаг нөхцөөсөн �##�бан туша�##�тнууд

Муу үгт
Муу үгт
11 сар 12, 2024 13:10

Юу булаац�##�даад байдаг гөлөгнүүд вэ? Ханадаггүй шун�##�ууд

Зочин
Зочин
11 сар 12, 2024 13:39

Ялын дүнтэй тэнцэх мөнгөтэй бол тэр даргыг нь нэвшэртэл зодож бу�####�д нь сануулга өгмөөр юм байна.

Ганбат
Ганбат
11 сар 12, 2024 13:43

Архи уудаггүй монгол гэж байхгүй болжээ.
Архичин дарга хэрэггүй.

Иргэн
Иргэн
11 сар 12, 2024 15:51

ИХ ГОЁОР СУУДЛАА БУЛААЛДСАН ГЭЧИХЖЭЭ МАЙ ШҮҮ АЛ МӨӨМ БУЛААЦАЛДАА Л БИЗ.ОЛИМПИЙН АВАРГА БАЙСАН ОДОО САДИСТ АЛУУРЧИН НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР САЙН НАЙЗЫГАА ҮМХИЙ НҮХНЭЭС Л БОЛЖ АЛСНЫГ МОНГОЛ ДАЯАРАА МЭДЖААГААШТ ТЭР ЗАВААН АВГАЙ ОДОО ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД Л ЯВААД БАЙГААШТ САХИЛ ХҮРТЭЭД ГЭЛЭНМАА БОЛООЧ.ДЭЛГЭРСАЙХАН ТЭР ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭТЛЭЭ БАЛБУУЛСАН НӨХӨР ХОЁРЫГ АЖЛААС НЬ ХАМТ ХАЛААЧ ЦУГ БАЙСАН АЛЦГАР АЛ НЬ ЗАГАТНАСАН ХҮҮХНҮҮД ҮНЭНЭЭ ӨЧӨӨЧ ААВЫН ХҮҮХДҮҮДИЙГ АЛАГ ШОО ҮЗЭЛГҮЙ ЦУВУУЛЧИХГҮЙ ЯАСЫН ДАРГА ДАРГА ГЭЭД ПЯЛДАГДААД БАЙСАН ДАА.

Зочин
Зочин
11 сар 12, 2024 15:59

Манай намын з�##�уучууд овоо дориун байх чинь

Зочин
Зочин
11 сар 12, 2024 16:17

Delgrsaikhan KTMC_n sain bagsh baisan uls turd orood evdervu esvel hun horolvu hairan bagsh

Дон
Дон
11 сар 12, 2024 17:47

ХАА н мэргэжилтэй хүн яагаад хууль зүйн с�##�барт ороод ирдэг билээ....Сонин юм байх юм аа...

Зоч
Зоч
11 сар 12, 2024 18:09

Энэ Засаг бүтэхгүйээ ! Эртхэн огцруулж шинэчилсэн нь дээршүүү !!!!!

хүннү
хүннү
11 сар 12, 2024 21:10

Сайн авилгач л байна. Хөрөнгө орлого нь суга өссөн байгаа биз.

Иргэн
Иргэн
11 сар 12, 2024 21:40

За даа Төрийнхний Нийтлэг л дүр төрх ш дээ.Тэнд байсан бүгдийг нь х�##�ж чөлөөл.Тэгж байж Хууль дүрэмтэй улс гэдгийг нь ойлгуул.100 ямаанд 60 ухна гэгчээр Төрийн �##�быг 50%-с доошгүй цомхотговол Ажлын ача�##��##�,Хариуцлага нь зохицно.Одоо бол төр гэж Нүсэр данхар бүтэц.Гараас нь нэг �##�бан тоот гарах гэж нөгөа Заан туг�##�на гэгчээр шат дхмжлага ,хүнд сурт�##� нь бол ёстой Дээд цэгтээ хүртэл хөгжичихсөн ёстой хэлэх үг ч �##�га

Төмөр
Төмөр
11 сар 13, 2024 05:20

Гудамэны золбин гөлөгнүүдээр төр бузарлуулсан �########�нуудтай цусан тооцо хиых хэрэгтэы хэн томилов түүний цусыг урсгав�##� шударга.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 08:31

Сайн ш�##�гаж байж ажлаас нь чөлөөл юу ч хийчхээд �######�ах санаа сэдсэн юм билээ

Зочин
Зочин
11 сар 13, 2024 21:19

Зодуулсан хүнд торгууль ногдуулсан мөнгийг өг.харин төр дундаас нь завших хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button